26 настай загвар өмсөгч үдээсэндээ бүдрэн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 29

Бразилын Сан Пауло хотод болсон загварын долоо хоногийн үеэр 26 настай загвар өмсөгч залуу амьсгал хураажээ. Тэйлс Соарес гэгч уг загвар өмсөгчийн гутлын үдээс нь орооцолдон, бүдрэхдээ шалан дээр нүүрээрээ унасан байна. Залуу хүнд бэртэл авч, амиа алдсан явдал олныг цочроожээ.

“Ocksa” брэндийн хувцастай явсан түүнийг унахад үзэгчид шоуны нэг хэсэг гэж бодож байсан аж. Түүнийг эмнэлэгт хүргэсэн ч амьсгал хураасан байжээ.

Загварын долоо хоногийг зохион байгуулагчид харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, хүлцэл өчиж, шаардлагатай бүхий л тусламжийг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

26 настай Тэйлс Соарес нь маш эрүүл чийрэг залуу байсан талаар хамт ажиллагсад нь ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top