“Хар ирвэс” бүсгүй 41 насны төрсөн өдрөө энэ сарын 22-нд Портофинод тэмдэглэн өнгөрүүлжээ. Тэр уламжлал ёсоороо төрсөн өдрөө газар дундын тэнгисийн эрэгт тэмдэглэдэг. Ер нь бол төрсөн өдөр нь жил бүр Каннын кино наадамтай давхцан болдог тул тэрээр найз нөхдөө энд байгаа дээр нь зад авахыг боддог гэжээ. Наоми олигархи Владислав Доронинтой танилцаад даруй хоёр жилийн ардаа үджээ. Энэ удаагийн төрсөн өдрийг нь Доронин Италийн Портофинод тансаг зэрэглэлийн "Emerald Ocean" хэмээх дарвуулт хөлөг дээрээ тэмдэглэжээ. Наоми баяртаа жүжигчин Леонардо Ди Каприог урьсан байна. өнгөрсөн онд Лео болон түүний сүйт бүсгүй Бар Рафаэли нар Доронин хөлөгт хэд хэдэн удаа уригдсан бөгөөд зул сарын баярыг тэд гэр бүлээрээ хамт тэмдэглэсэн юм. Харин энэ удаад Ди Каприо Рафаэлигүйгээр тэнд зочилжээ. Тэд салж байгаагай мэдэгдээд байгаа. Тэгвэл Лео Портофинод шинэ найз бүсгүй Блейк Лавлитай хамт нисч иржээ. тэд хотоор хамтдаа зугаалж байгаад үдэш нь Доронинимй хөлөг дээр ирсэн гэнэ. Зад наргисан Кэмпбелл, Доронин нарын "Emerald Ocean" хөлөг дээрх хөгжим өглөөний таван цаг гэхэд л намжжээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )