Энэ сарын 25-нд Оросын примадоннагийн охин тэрээр 40 насны ойгоо дураахан хүрээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Баярт зөвхөн түүний хайртай дотны хүмүүс нь уригдсан байжээ. –Цагтаа ч моодоо дагаад төрсөн өдрийг жинхэнэ шоу болгодог байлаа. Харин энэ удаад нам тайван гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэлээ. Хамгийн гол энэ өдөр миний хайртай хань надтай хамт байлаа хэмээн Коистина ярьжээ. Яг үнэндээ бол Михаил Земцов нь түүний анхны албан ёсны нөхөр нь юм. Харин Кристина –Пресняков бид хоёр бол зүгээр л аялагчид байлаа. Хамт тоглоно, аялана. Ямарч их тэнэдэг байсан юм бэ. Олны өмнө бид хоёр нэг тийм өрөвдөлтэй бас азгүй хосууд мэт харагддаг байж дээ. Тэрний дараа Руслан бид хоёр удаан хамт амьдраагүй. Тиймээс Михаилаас өмнө надад нөхөр байгаагүй гэж ойлгож болно. Энэ залуу надад шууд л гэрлэх санал тавьсан, би зөвшөөрсөн. Тэгээд алдсан зүйл алга. Одоо миний гэр бүл маш аз жаргалтай байна хэмээн сэтгүүлчдэд тайлбар хийжээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )