Шварценеггерийн хүү попын залуухан гүнжид дурлажээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

18 настай поп од, жүжигчин Майли САЙРУС («Хана Монтана») өөрийг нь 17-той Патрик хэмээх хүү сонирхоод байгаа талаар мэджээ. Тэр хөвгүүн нь алдарт  Арнольд ШВАРЦЕНЕГГЕР “гуайн” хүү аж. Тэд саяхны амралтын өдрөөр Бразилид харц тулгарчээ. Гэхдээ охины дур хүслийг 17-той залуу нэг их өдөөж чадаагүй юм уу даа. Майли Сайрус тус улсад хийж байгаа тоглолтынхоо завсарлагаар атлантын далайн эрэг дэх наран шарлагын газарт хэсэг найзынхаа хамт зугаацжээ. Тэнд хоёр цаг байхдаа тэрээр өөрийг нь нэгэн хөвгүүн сонирхоод хандраад байгааг нь анзаарчээ. Уг нь ч Майлигийн хувьд одоогоор “хар юмгүй” байгаа бөгөөд йоркширийн терьер нохой нь л гэртээ хүлээж байгаа гэнэ. Майли, Патрик Шварценеггер хоёрын харц шидэлцлийн талаар нэг найз охин нь: - Патрик давгүй л дээ. Гэхдээ түүнд нэг тийм оньсого гээд байх зүйл алга. Шууд харьцахад нэг л тиймхэн. Тиймээс Майли тэр хоёрын хооронд юу ч болж өнгөрөхгүй байх аа хэмээжээ.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top