15-р сургуулийн 500 гаруй хүүхэд СҮРЬЕЭГИЙН халдварт өртжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 15-р дунд сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэ өвчний халдварт өртсөн нь тогтоогджээ. Тус сургуулийн 1710 хүүхдээс сорил авахад ийм дүн гарсан байна. Энэ нь нэг сургуулийн сурагчдын хувьд өндөр тоо. Гэхдээ шинжилгээг хэзээ авсан, хариу нь хэзээ гарсан, халдвар ямар хугацаанд, ямар тохиолдлоор дамжсан гэдэг талаар мэргэжлийн байгууллагууд хараахан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Ямартай ч энэ тухай мэдээлэл эцэг, эхчүүдийг эмзэглүүлж, хэвлэл мэдээллийнхэнд хандахад хүргэжээ.

Сургуулийн сурагчдын шинжилгээний дүнгийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Яг одоо ажлын хэсэг байгуулахаар хуралдаж байна. Тодорхой мэдээллийг албан ёсоор өгнө" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top