SOS: Дахин 70 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Сүүлийн үед сүрьеэгийн халдвар хүүхдүүдийн дунд нэмэгдэх болсонтой холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа билээ. Харамсалтай нь, үзлэгийн хариу таагүй гарсаар байна. 

Энэ долоо хоногийн даваа гарагт гэхэд нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуулийн 1710 хүүхдийн 529-д нь сүрьеэгийн халдварын шинж тэмдэг илэрч, 38 сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдоод байгаа. 

Тэгвэл Баянзүрх дүүргийн 97-р сургуулийн 398 хүүхдийг мөн үзлэгт хамруулахад тус сургуулийн 4-6 ангийн 70 сурагч сүрьеэгийн халдвартай болох нь тогтоогджээ. Мөн Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлтэй зургаан хүүхэд байгааг мэргэжлийн байгууллагаас зарлалаа. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  “Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ерөнхий боловсролын бүх сургуулиудад сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Үүний үр дүнд сүүлийн үед үүсээд байгаа сүрьеэгийн мэдээллүүд гарч байна. Нийслэлийн 15 дугаар сургуульд 38 өвчлөлийн тохиолдол, 200 гаруй халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн. Өнөө өглөө гэхэд Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн 6 шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгдлээ. Бид үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Намайг шүүмжлэх байх. Гэхдээ эрт илрүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны бодлого 2020 онд урьдчилсан сэргийлэх үзлэгт чиглэж ажиллана” гэлээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.212.116.218) 2019 оны 05 сарын 17

ажлаа мэдэхгүй мэдэхийг ч бодохгүй бусдад буруугаа чихээд хаалтын гэрээ байгуулаад авилгын ард суугаад мэргэжилтнүүдээрээ авилга авахуулаад байгаа Сарангэрэл сайд огцор

0  |  0
зочин(139.5.219.180) 2019 оны 05 сарын 16

Мэргэжлийн бус хүнээ солих хэрэгтэй хариуцлагаа хүлээе Сарангэрэл ээ, сэтгүүлчийн ажлаа хий өөрийгөө л рекламдаад явдаг сайд

0  |  0
zochin(202.126.89.179) 2019 оны 05 сарын 16

neg ih meddeg hvn shig yarih um ene bol hen durtai n udirdeh salbar bish

0  |  0
zochin(202.126.89.179) 2019 оны 05 сарын 16

sarangerel said ajlaa uguh heregtei niigmiin haldvart uvchin nvvrleed bhad alban tushaaltaigaa zuuraldaad bh hereggvi urgudluu uguud garah heregtei mergejliin chadvarlag hvneer udirduulj ene uvchniig darui taslan zogsooh heredtei sarangerel uygaa medehev dee

0  |  0
Зочин(150.129.143.247) 2019 оны 05 сарын 16

Хоерхон сургуулиас 700 хуухэд халдвар авсан байна Нийт сургуулиудаас мш олон хуухэд байх юм байна Халдвар авсан хуухдуудийг овчлуулэхгуй талаар онцгой ажил хиймээр болж дээ Засгийн газраас Багш эцэг эхийн зовлолууд Ундэсний телевиз ходолмоор Телевизээр хоол хунсэнд юу анхаарах хуухдийн дархлааг яаж сайжруулах талаар одор бур тусгай цаг гаргамаар ТВ ийнхэн монго нэхэж шогтов

0  |  0
Zochin(64.119.17.148) 2019 оны 05 сарын 16

Ard irgedee sown gegeeruulex ajil xiix xeregtei bn da Yadaj nus tseree gazar xayaxgui bx

0  |  0
Bb(202.9.42.59) 2019 оны 05 сарын 16

Ajlaa medexgui balai.

0  |  0
Top