Ц.Элбэгдоржийг шатахууны төлөө ирсэн гэж Оросын хэвлэлүүд онцлов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03


ОХУ-д сүүлийн өдрүүдэд  ал­бан ёсны айлчлал хийж  байгаа манай улсын Ерөнхийлөгчийн талаар тус улсын сайтууд болон хэв­лэлээр  нь “Монгол Ул­сын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шата­хууны асуудлаар манай улсыг зорин ирлээ. Энэ удаагийн уулзал­таар хоёр орны тэргүүн, цаашдын хамтын ажиллагаа, эдийн засгийн асуу­дал болон зарим сэдвийн дор чухал яриа өрнүүллээ” гэжээ.  Учир нь тэд манай улсыг шатахууны хомс­долд орсныг биднээс ч илүү сайн мэдэж байгаа аж. Иймээс ч Ерөнхийлөгчийн айлчлалыг ердөө л “Д.Медведевээс шата­хуун гуйх  айлчлалыг болно” хэмээн Оросын сэтгүүлчид дүгнэж байна.  Харин ОХУ-ын “Радиомаяк” сайтад   “Монголын тө­рийн тэргүүн Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевтей ийн­хүү анх удаа албан ёсоор уриг­дан, айлчилж байгаа нь энэ”  хэмээн мэдээлжээ.

Мөн “Эрдэнэт” үйлдвэр, Асгат ард, нефтийн хомсдол, баруун аймгуу­дын цахилгаан, төмөр замын тарифийн хөнгөлөлт гээд олон ээд­рээтэй асуудалд хариулт олох ёстой айлчлал гэдгийг онцолсон байна. Түүнчлэн ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийг өнгөрсөн онд орост айлч­лах ёстой байсан ч тодорхойгүй шалтгаа­наар ОХУ-ын зүгээс цуцласан гэдгийг ч оро­сын сэтгүүлчид бичиж байна.  Бас Монгол Ул­сын Ерөнхийлөгчийн айлчлалыг уг­таж “Роснефть” компани,  Мон­голд нийлүүлэх шатахуундаа хязгаар­лалт тавьсан нь яав ч энгийн нэг то­хиолдол байгаагүй гэдгийг ч хөнд­­жээ. Энэ  айлчлалын өмнөхөн Оро­­сын хэвлэлүүдэд “Д.Медведев Таван­­толгойн лоббийг хийхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Кремльд дууд­сан” гэсэн  дуулиант мэ­дээ  хэвлэгдэж байсан билээ. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн сарын 7-нд www.ziwa.org хэмээх Кремлийн албан ёсны сайтад манай улсын Ерөнхий­лөг­чийг  андуурч Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын зургийг тавьсан нь  бас л нэг зүйл бодогдуулмаар. Энэ нь энгийн нэг алдаа юу, эсвэл улс төрийн тоглоом байсан уу гэ­дэг нь мөн л нууц хэвээр үлдэж байна.  Учир нь Кремлийг шууд андуурсан гэж үзэхэд итгэхэд бэрх юм.

Гэсэн ч Монголын төр засгийг тэргүүлж ажиллаж байсан төрийн тэр­гүү­­нүүдээс Ерөнхийлөгч  Ц.Элбэг­доржийг  ганцаа­раа барууны үзэлтэй, баруунд нэр хүнд­тэй гэдгийг ОХУ-ын одоогийн удирдлагууд хүлээн зөвшөөрдөг. Тий­мээс түүнтэй ярилцах нь “Галаар тоглосонтой адил” хэмээн болгоомж­той ханддаг тухай өнгөр­сөн жил Оросын хэвлэлд дурдаж байсан. Өмнөх айлч­лал хойшлох энэ тухай бичиж байсан билээ.  

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн айлчлал өрнөж байгаа энэ үед ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “Монгол Улсад яаралтай “Роснефть” компанийн нөөцөөс нефть нийлүүлэх боломжийг судлахыг холбогдох хүмүүст үүрэг болгов” гэжээ. Цаад утгаараа  “ОХУ гэж ийм улс байдаг юм шүү. Битгий давраад байгаарай. Бидний тавьсан санал та нарын ирээдүйг харсан хэрэг гэдгийг анхаарах хэрэгтэй” гэж байгаа мэт сэтгэгдэл хэн, хэнд төрүүлж байгаа бололтой.

Оросын “Прайм-Тасс”  агент­ла­гийн мэдээлж буйгаар “Мон­гол  Улсын Ерөнхийлөгч болон ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев нар Кремльд хаалттай уулзалт хийсэн” тухай мэдээлсэн юм. Хачирхалтай нь Оросын арван сайтын найм нь манай Ерөнхийлөгчийн “Манай улсад шатахууны хомсдо­лоос болж нийтийн тээвэр, газар тариалангийн болон уул уурхайн салба­­рын тээврийн хэрэгсэлд асуу­­дал тулгараад байна” гэж хэлснийг талаар онцол­сон байх юм.

 Эх сурвалж:  Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top