Элизабет Тейлорын тухай кино бүтнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Оскарын шагналт 68 настай найруулагч Мартин Скорсезе гурван ч бүтээл дээр зэрэг ажиллаж байгаа ажээ. Эхнийх нь болох "Нам гүм" гэдэг кинонд 17 дугаар зууны үед Японд христийн шашныг дэлгэрүүлж байсан номлогч лам нарын тухай өгүүлдэг бол хоёр дахь нь "Таван саад бэрхшээл" киноны хоёрдугаар анги юм. Харин гурав дахь нь домогт жүжигчин Элизабет Тейлор болон Ричард Бертон нарын дуулиан шуугиан тарьсан харилцааны тухай кино ажээ. Энэ киноны зохиолыг Сэм Кашнер болон Нэнси Шонбергер нарын "Гал хапуун дурлал" (Furios Love) гэдэг номноос сэдэвлэн бичсэн байна. Түүнээс гадна кино зургийг авч байгаа "Раramount” компани Бертоны хувийн архивыг ашиглах зөвшөөрлийг түүний бэлэвсэн эхнэр Салли Хэйгээс авчээ. Ричард Бертон, Элизабет Тейлор хоёр 1963 онд"Клеопатра" киноны зураг авалтан дээр танилцсан байна. Тэр үед тэд хоёулаа гэр бүлтэй байсан бөгөөд папарацциудын гэрэл зурагт өртөн тэдний харилцаа нийтэд ил болжээ. Жүжигчид 1964 онд гэрлэж, 10 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд жилийн дараа дахин гэрлэсэн байна. Гэвч удалгүй есөн сарын дараа хоёр дахь удаагаа салжээ.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top