Өнгөрсөн онд ФИФА 202 сая долларын орлого олжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ өнгөрсөн онд 202 сая долларын цэвэр ашиг олсон бол нөөцийн сан нь 1,28 тэрбум долларт хүрчээ. Энэ тухай тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Маркус Каттнер Швейцарийн Цюрих хотноо болсон ФИФА-гийн 61 дэх хуралдааны үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр, ФИФА өнгөрсөн онд нийтдээ 1,291 тэрбум долларын орлого олсон бөгөөд үүний 91 хувийг Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ-аас олсон байна. Эдгээр мөнгөний ихэнхийг буюу 718 сая долларыг тэмцээнийг шууд дамжуулах телевизийн эрхийг худалдан олсон бол маркетингийн эрхийг борлуулан 343 сая долларын ашиг олжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар ФИФА-гийн нөөцийн сан 1,280 долларт хүрсэн байна. Харин өнгөрсөн онд 1,089 тэрбум доллар зарлагдсанаас 70 хувийг нь хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг шууд санхүүжүүлэхэд зарцуулжээ.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top