Монгол Улсын Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Хөгжлийн банк олон улсад бонд гаргах замаар хөрөнгө босгож улс орны хөгжлийг тодорхойлох томоохон дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг.
Хөгжлийн банк “Евро” бондын 580 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Самурай” бондын 30 тэрбум иений хөрөнгө төвлөрүүлсэн боловч үр дүнгүй зарцуулсан болох нь шалгалтаар тогтоогдсон байна. Нийт бондын хөрөнгийн 60 хувь нь улсын төсөвт орсон бол Хөгжлийн банкнаас 319 төсөл хөтөлбөрт 1.8 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Шалгалтын явцад томоохон мөнгөн дүн бүхий олон төсөл хөтөлбөрийг нэгтгэж дүгнэсэн учраас сар гаруй хугацаанд ажлын хэсэг ажилласан болохыг Л.Оюун-Эрдэнэ сайд хэлж байлаа. Тэрбээр “Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүдэд МИАТ-ын онгоц авах зэрэг ашигтай төслүүд байгаа. Гэтэл Монгол Улсын эдийн засагт асар их дарамт болсон төслүүд байна. Эргэн төлөгдөх нөхцөлгүй төслүүдэд бондын хөрөнгийг зарцуулаад яваад байх нь хүндрэлтэй. Хэрэв энэ байдлаараа удаан явбал Монгол Улс дампуурлаа зарлах байдал ойрхон байсан гэдгийг хэлмээр байна. Тиймээс энэ үйлдлүүддээ сургамж авч ажиллахгүй бол болохгүй нь” гэсэн юм.
Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүдээс эргэн төлөлт авч чадаагүй томоохон төслүүдийг дурдвал “Хөтөл” ХХК-ийн 161.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй мөн “Мон лаа” ХХК 5.6 тэрбум төгрөг,
"ТОСК" ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг,
“МАК цемент” ХХК 166.5 тэрбум төгрөг,
"Кью Эс Си" ХХК 187.6 тэрбум төгрөг,
"Бэрэн" групп 102.4 тэрбум төгрөг,
"Эрэл" ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй байгаа аж.
Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдээлэлд "2015-2016 онд ажиллах байсан Хөгжлийн банк удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдал хүлээсэн. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн зөрчил шалгалтаар илэрсэн. Түүнчлэн нэг эзэнтэй компаниудад их хэмжээний зээл авсан байна. Тухайлбал, "Кью Эс Си" ХХК, болон "Хөтөл" ХХК нь нэг эзэнтэй байна" гэв. Тиймээс шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг шалгуулахаар АТГ-т шилжүүлнэ. "Чингис", "Самурай", "Евро" бонд болон бусад эх үүсвэрээс 2012-2016 онд Хөгжлийн банкаар дамжуулан нэр бүхий ААН-үүдэд зээл олгосон үйл ажиллагаатай холбогдох асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна. Дээрх эх үүсвэрээс авсан зээлээ хугацаандаа төлөөгүйгээс банкийг хохироосон ААН-үүдийн зээлийг эргэн төлүүлэх, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулна" гэлээ.
Хөгжлийн банкзны үндсэн чиг үүрэг бол Монгол Улсын хөгжилд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл арилжааны банктай өрсөлддөг үйл ажиллагаа явуулсан зөрчлүүд илэрчээ. Мөн зээлийн бүтцийг өөрчилж, хугацааг олон удаа сунгасан зөрчил түгээмэл байна. Тус банкны гүйцэтгэх захирал их хэмжээний эрх мэдэл өөртөө төвлөрүүлсэн нь тогтоогдсон ба Худалдаа хөгжлийн банкнаас одоогийн байраа хэт өндөр үнээр худалдаж авсан зэрэг Хөгжлийн банкны хариуцлагагүй үйлдлээс болоод их хэмжээний алдагдал хүлээсэн байна. Шалгалтын ажлын хэсгийн зүгээс эдгээр зөрчлийг хууль хяналтын байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзэж АТГ-д шалгалтын материалуудыг өгөөд байгаа аж.
Мөн Засгийн газрын зүгээс Хөгжлийн банк арилжааны банктай өрсөлдөхгүй мега төслүүдийг санхүүжүүлэх ёстой гэж үзэн 20 тэрбум төгрөгөөс доош зээл олгохыг хориглох нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь арилжааны банкууд дээд хязгаар нь 20 тэрбум төгрөгийн зээл өгдөг. Цаашдаа 50, 100, 200 тэрбум төгрөгөөс дээш хөтөлбөрүүдэд санхүүжилт хийх чиглэл рүү Хөгжлийн банк орохгүй бол олон улсын төвшинд нэр хүндээ алдах нөхцөл байдал тулгараад байгаа юм байна. Түүнчлэн Засгийн газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага хүсэлтээрээ өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор Г.Амартүвшинд шилжилтийн үед ажиллах санал тавьсан. Цаашдаа Хөгжлийн банкыг гаднын менежментээр ажиллуулах бодлого баримтлахаар тогтжээ. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банктай холбоотой өөрчлөлтүүдийг ирэх аравдугаар сар хүртэл хэрэгжүүлээд хууль хяналтын байгууллагуудын дүгнэлтийг нэгтгэснээр цаашдаа олон улсын стандартын горимоор ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 17 )
Сайн ажилжээ.Урин цагаан эхлэл Бурхан Эзэн минь монголчуудыг энэрэл хайрын сэтгэлдээ багтаагаарай.амэн
Хэрэв энгийн иргэн зээл төлөх хувиараасаа нэг хоёр удаа хоцроход л чанаргүй зээлдэгч гэж бүртгэгдээд дахиад банкнуудаас зээл авах боломжгүй болдог шүү дээ. Тийм зохицуулалт томчуудад хамаардаггүй юм уу?
Зээл авсан байж төлөх л хэрэгтэй хариуцлага сул байна.
Үйлдвэр барьж болно. Хөрөнгө босгож болно. Зээл авч болно. Гагцхүү хариуцлагтайгаар зээлээ төлж сур. МАКЦЕМЕНТ, ХӨТӨЛ ЦЕМЕНТ та нар чинь тэрбумтангууд биздээ Н.НОМТОЙБАЯР-аа сахал ЭРДЭНЭБИЛЭГЭЭ
манай үхрүүд өөрөө өөрсөдөөсөө зээл нэрээр аваад хулхидаж орхидог арчаагүй новшнууд юм даа бас тэгээд ”баялагын-эзэн монгол ” гэж солиорохыг ни яанаа
“Хөтөл” ХХК-ийн 161.5 тэрбум “МАК цемент” ХХК 166.5 тэрбум ”Эрэл” ХХК 99.5 тэрбум!!! bolimoor yumaa, dan kazinochid!!! Shalga shalga ugaasaa oilgomjtoi!!
Монголын хөгжлийг, ирээдүй хойч үетэй нь хулгайлсан луйварчид, хулгайчид, дээрэмчид цаг хугацаа улирах тусам хариуцлага нэхэлт илүү их болно, та нар ингээд дараад өнгөрөхч магадгүй, өршөөдөг хуультай юм чин гэж тайвширах хэрэггүй, одоо үеэс ирээдүй үе чин ял нэхэж байна.
popiin haan chi toluulj chadah u.chaddag eumaa yrj bai popooo
Монгол орны хямралыг Төрд гарсан олигархи луйварчид,ЗГ-ын харалган бодлого, мэргэжил мэдлэггүй нөхдүүд болон гадныхны гар хөл болсон шуналтангуудын хийсэн ажил байна гэж харагдаж байна. Төрд шургалсан сэтгэлгүй эрх мэдэлтэнгүүд Эх орноо зарж тонож ухсан нүх усгүй цөл болгохоор улайрч байгааг таслан зогсоох ёстой Ард түмэн минь!!! Бид Эх орон газар нутгийнхаа төлөө тэмцэн босох ёстой!!!
TOSK hichneen saihan buteen baiguulalt hiij blaa. Odoo tag. MAN neg nusanhai huuhed dargaar ni tavitsan nogoo batsaan ni ajildaa ch irdeggui gesen. Gevch yadarsan ard irged turiin hyamd bairand oroh yamar ih huseltei bn. Ard tumniig ch doromjilj chadaj bgaa shuu
Altankhuyagin dargalsan ANyn uein ur, zeel, bonduud. . Nemeed ASEM. Yaagaad yaduu guilagchin bolsnoo martsan ard tumen
Хүч тэнцвэргүй амь өрссөн тулаанд орж явсанаа одоо мэдэх үнэхээр аймшигтай байна. Бизнест хүч сорих үнэхээр хүнд байгаагын хямралын гол гаргалгаа төрөөс хулгайлаг ч хулгайч нарт л байнашдээ
Төмөр замтай холбоотой зөрчил бхгүй юу 2016 онд зөрчил бнал гээд бсан даа төмөр замыг чинь хөгжлийн банк санхүүжүүлсэн гээ биз дээ
ene olon jil mongo ugaalt yvagdaj , ter mongoliin chuuliin baiguullaga ,ooriigoo unench geed magtaad baidag said Nymdorj yaaj ajillaa chiideg um ???, chuugee gadaad ruu ubuulach geed ich zavgui baijdee, ene cheruulch Nymdorj
Энэ бүх шатны шүүхийг өөрчлөхгүй бол цаашид явахгүй ээ мөнгөтэй хүмүүсийн төлөө яаж байгааг Худалдаа хөгжлийн жишээн дээр хар
МАК гэж баячууд яагаад мөнгөө төлдөггүй билээ компанийг нь төр авах хэрэгтэй дээ төрийн мөнгөөр босгосон бол өгөх хэрэгтэй