"Шимэгч" кино 192 оронд зарагджээ

2019 оны 05 сарын 28

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Бон Жүн-О "Шимэгч" (Parasite) киногоороо Каннын кино наадмын “Алтан дал модны мөчир” шагнал хүртсэн билээ. Энэ кино үнэхээр тус наадмын гол сенсаацын нэг байсан.

Бон Жүн-О Каннд киногоо дэлхий дахинд нээлтээ хийхээс нь өмнө 192 оронд борлуулчихаад ирсэн нь Өмнөд Солонгосын кино үйлдвэрлэлийн хувьд түүхэн амжилт болсон юм. Өмнөх рекордыг найруулагч Пак Чан Вукийн эротик триллер “The Handmaiden” (Агасси) 176 оронд зарагдсан амжилтаар эзэмшиж байжээ.

"Шимэгч" кино энэ сарын 30-нд БНСУ-д нээлтээ хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top