Өмнөд Солонгосын шоу ертөнцийг шуугиулсан дуулиант хэрэг үргэлжилсээр байна. Энэ сарын 25-нд цэрэгт явах ёстой байсан “Big Bang” хамтлагийн дуучин Сынригийн армид татагдах хугацааг зургадугаар сарын 25 болгон хойшлуулаад байгаа. Гэхдээ тэр цэрэгт явах эсэх нь тодорхой бус байна.
“Yuri Holding” компанийн ерөнхий захирал Ю Ин Сокын мөрдөн байцаалтын үеэр хэлсэн үг Сынриг шоронгийн хаалга татуулахад улам ойртууллаа. Сынри зарим хэргээ хүлээсэн ч Японы хөрөнгө оруулагч нарт биеэ үнэлэгч зуучилсанаа хүлээн зөвшөөрөөгүй байсан. Тэгвэл Ю Ин Сок Сынритэй хамт биеэ үнэлэгч хөлслөн авч байснаа байцаалтын явцад хүлээсэн байна.
Тэд 2015 оны 12 дугаар сарын 23-нд Сынригийн гэрт хоёр биеэ үнэлэгч дуудсан бөгөөд тэдэнд “Маргааш япон түншүүд ирнэ. Тэдэнд танилцуулахаас өмнө та нарын чанарыг шалгах хэрэгтэй байна” гэж хэлжээ.
Цагдаагийн газраас тэрхүү биеэ үнэлэгчдийг тодруулан шалгахад Сынри, Ю Ин Сок нартай шөнийг өнгөрүүлснээ хүлээсэн байна.
Сынри 2015 оны 12 дугаар сарын 24-26-нд 5 одтой зочид буудалд өрөө хөлсөлж, зочдоо цэнгээхээр 10 биеэ үнэлэгч захиалсан гэсэн мэдээ хэвлэлээр гарч байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
ok