Монголын “Галзуу хурд"-д  тоглоод од болсон буриад бүсгүй

2019 оны 05 сарын 30

Буриадын Улаан-Үд хотын бүсгүй Анастасия Бузак манай “Boss of Boss” кинонд тоглон, нутагтаа алдар хүндийн оргилд гарсан байна. Өмнө нь түүнийг “Ариг Ус” телевизийн өглөөний шоуны хөтлөгч гэдгээр нь л мэддэг байсан бол энэ удаад жүжигчин Бузак хэмээн дуудах болжээ.

Саяхан Анастасия Монголын талаар ярьсан байна.

“Анх киноны санал Монголоос ирэхэд би тоглож байна гэж бодсон. Гэтэл тэд үнэхээр европ царайтай, шар үстэй эмэгтэй хайж байсан юм билээ. Би ямар ч шалгалтгүй тэнцсэн. Орчуулагчгүй үед монгол дуучин Жи надад их тусалж байлаа. Түүнээс бусад нь орос хэл мэдэхгүй. “Boss of Boss” бол монгол маягийн “Галзуу хурд” юм даа. Эхний хоёр анги нь микро автобус, приусээр хийгээд хүмүүст их таалагдсан гэсэн. Энэ киног маш их мөнгөөр хийсэн. Машин худалдаж аваад л зураг авалт дээр жинхэнээс нь эвдлээд байлаа. Би үнэтэй машин унаж үзлээ, эвдэлж ч үзсэн. Хүн ч “аллаа”. Монголын кино урлаг үнэхээр хөгжжээ. Кадр болгон нь урлагийн бүтээл. Киноны нээлт дээр хүмүүст гарын үсэг өгч, хамт зураг авахуулаад, нэг мэдэхэд би Монголд од болчихсон байлаа. Дөрөвдүгээр ангийг удахгүй хийнэ. Би шоронд ороод кино төгссөн. Гэхдээ манай дээрэмчид намайг суллах болно” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top