Жон Сноу архинд орж, эмнэлэгт хэвтэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Дэлхийг шуугиулсан “Хаадын тоглоом” цуврал кино өндөрлөөд тун удаагүй байна. Бүтэн найман жил үргэжилсэн зураг авалт дууссанаар зарим жүжигчдийн сэтгэл гэнэт хоосорч, стрессэнд орсон гэнэ. Гол дүр Жон Сноугийн дүрийг бүтээсэн жүжигчин Кит Харингтон стрессээ тайлах гэж архи уусаар хордлогонд орж, эмнэлэгт хэвтжээ.

Харингтон одоо Коннектикут мужийн нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд “Хаадын тоглоом”-ын сүүлийн бүлэг дэлгэцэнд гарахаас долоо хоногийн өмнө хэвтсэн байна. Эмч нар түүнийг кино дууссантай холбоотой сэтгэл мэдрэлийн ядаргаанд орсон гэж оношилжээ.

“Хаадын тоглоом” киноны анхны анги 2011 оны дөрөвдүгээр сарын 17-нд гарсан. Энэ оны тавдугаар сарын 19-нд гарсан сүүлийн ангийг дэлхий даяар 19.3 сая хүн үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top