Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Сири рүү цохилт өгөх тушаалыг биечлэн өгсөн гэдгээ мэдэгджээ. Голаны өндөрлөг рүү уржигдар пуужингаар галласных нь хариуд уг цохилтыг өгсөн гэсэн байна. Биньямин Нетаньяху аюулгүй байдлын хурал зарлаж, Израилийн батлан хамгаалах армид шийдвэртэй арга хэмжээ авахыг даалгажээ.
Израилийн армийн мэдээлснээр тус улсын газар нутаг руу Сирийн зүгээс галласан байна. Израиль улс хариу гал нээснээр Сирийн 3-4 цэргийн алба хаагч амиа алдаж, долоон хүн шархаджээ.
Сэтгэгдэл ( 0 )