Газын зурвасаас Израиль руу гурван пуужин хөөргөжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Израилийн Батлан хамгаалах армиас мэдээлснээр Газын зурвасаас тус улсын газар нутаг руу гурван пуужин хөөргөсөн талаар мэдээлжээ.

Израилийн армийн “Twitter” хуудсанд байршуулсан уг мэдээлэлд өгүүлснээр хоёр пуужинг агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар унагасан байна.

Израиль өмнө нь Палестины ХАМАС бүлэглэлийн ажиглалтын постууд руу цохилт өгчээ.

Израиль улсын оршин тогтнол нь олон асуудал, бэрхшээлийг дагуулж бий болсон байдаг. Тус улс хоёр удаа Арабын улс орнуудтай холбоотнуудын дэмжлэгтэйгээр байлдаж ялсан бол өдгөө нөхцөл байдал мөн л ээдрээтэй байна. Израильчууд 18 нас хүрээд хуулийн дагуу доод тал нь 2-3 жил цэргийн алба хаах ёстой. Иргэн бүр нас, хүйс үл харгалзан бэлтгэл цэрэг, байлдааны чадвартай цэрэг байх ёстой. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top