Тэр залуугийнх шигээ тачаангуй харагдахаа нэгэнт больжээ гэлтэй. Зартай топ модель Кейт МОСС болон сүйт залуу Жейми ХИНС нарын хурим ирэх сарын 2-ны өдөр болохоор зарлагдаад байгаа. Саяхан түүний загварын карьераа эхлсэн мөч буюу 17 настай хөөрхөн зурагнууд олон нийтийн хүртээл болж эхлээд байгаа. Эдгээр гоёлын даашинз бүхий зураг тэр үед Brides сэтгүүлд нийтлэгдэж байжээ. Зураг дээр Кейт гэнэ хонгор төрхтэй, дур булаам харагдаж байгаа бол түүнээс хойш хэдхэн жилийн дараа тэрээр хар тамхичин, архичин болж хувирсан. Өнөөгийн Кейт энэ зурагтай харьцуулашгүй муухай харагдаж байгаа биз дээ. Удахгүй болох хуриман дээрээ тэрээр өөрийн Оксфордширийн загварын ордоны даашинзаараа гангарах ажээ. Гэвч тэр өдөр өмнөх шигээ ийм хөөрхөнд дөхөж очиж болов уу... Ээ мэдэхгүй. Даашинзыг нь Dior-ын ордоноос скандалтайгаар хөөгдсөн модельер Гальяно урлахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )