Ирина Шейк салах санаачилгыг өөрөө гаргажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 15

33 настай супермодель Ирина Шейк 44 настай Брэдли Куперээс салсан билээ. Ирина одоо ажилдаа хамаг анхаарлаа хандуулах аж. Тэрбээр Флоренцид ирсэн байна. Ирина загварын үзүүлбэрт оролцохоор Италийн энэхүү хотод иржээ. “Faithfull The Brand”-ийн богино палаажтай, тод өнгийн цүнх барьсан Ирина аз жаргалтай харагдаж байсан аж.

Модель бүсгүй жүжигчин Брэдли Куперээс салсан талаараа тайлбар хийгээгүй. Гэхдээ найз нарынх нь ярьснаар Брэдли харилцаагаа хөгжүүлэх зүйл хийхгүй байсан учир Ирина уйдаж, салах санаачилгыг гаргасан аж. Тэд дөрвөн жил хамт байсан билээ.

Ирина Исландад рекламны зураг авалтад оролцоод Италид ирсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top