Дэлхийд гунхаж яваа өвөрмонгол мисс

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Монгол бүсгүйн үзэсгэлэн гоог бүрэн шингээсэн гэлтэй нэгэн авьяаслаг монгол бүсгүй манай урд хөршид бий.

Түүний нэр Зол. Шилийнгол аймгийн Хөвөөтшар хошууны уугуул. 2017 онд Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийг сэтгүүлч, нэвтрүүлэгч, хөтлөгчийн мэргэжлээр дүүргэжээ.

Зол 2017 онд болсон “Дэлхийн монгол мисс” шалгаруулах тэмцээний тэргүүн мисс. Өнгөрсөн хавар тэр “Өвөрмонголын мисс” болж, “Хятадын мисс” тэмцээнд өрсөлдөх эрх авсан. Мөн Хятад улсыг төлөөлж, Филиппин улсад болсон 37 дахь удаагийн “Ази Номхон далайн улсуудын мисс” шалгаруулах тэмцээнд оролцож, “Авьяаслаг мисс”-ээр шалгарсан юм.

Зол сэтгүүлчээс гадна чадварлаг модель, ухаалаг бизнес эрхлэгч. 2018 онд өөрийн нэрийн “Зол” загварын брэндийг үүсгэн байгуулаад монгол хэв шинж шингэсэн бүтээлээ дэлхийд гаргахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top