Исланд дохио зангааны хэлийг албан улс болгосон дэлхийн анхны улс боллоо. Өчигдөр тус улс парламент (Альтинг) хуралдаанаар тус хуулийн төсөлийг оруулан парламентын гишүүд санал нэгтэйгээр баталсан юм. Чуулганд мөн Исландын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөгчид ч оролцжээ. Тус байгууллагынхан дохио зангааны хэлийг албан ёсных болгохоор 20 жил тэмцсэн ажээ. Исландын парламентын баталсан дээрх хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэд дохио зангааны хэлийг төрөлх хэлээ хэмээн үзэх эрхтэй болж байгаа аж.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )