Тайландын Соёлын яамнаас эх оронд нь аялж буй жуулчдад буддын шашинтай холбоотой шивээс хийхийг хориглох журам гаргасан байна. Гадаадын жуулчид Буддагийн хөргийг биеийнхээ аль нэг хэсэгт шивүүлэх моод дэлгэрч байгаа нь тус улсын шашинд хүндэтгэлгүй хандсаны илрэл гэж тэд үзэж байгаа аж. Дотоодын төдийгүй гадаадын зураачдад Буддагийн зургийг биедээ шивүүлэхээс татгалзахыг уриалжээ. Түүнчлэн Тайландын гоо сайхны газруудад ийм төрлийн шивээс хийхийг хориглох журам гаргахаа ч мэдэгдсэн байна. Жил бүр хэдэн сая жуулчид Тайландыг зорьдог. Тэдгээрийн дийлэнх нь буддын гүн ухааныг сонирхож ийн очдог аж. Харин тайчуудын хувьд Буддагийн дүрс, зургийг шүтэн хүндэтгэж ирсэн. Гадныхан олон зуун жил шүтэж ирсэн уламжлалыг нь эвдэх болсон нь оршин суугчдыг ундууцуулж, энэ талаар орон нутгийн засаг захиргаандаа гомдол гаргасан нь ийм шийдвэрийг гаргахад хүргэсэн гэнэ.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )