Уурандаа таван хүнийг хөнөөж эцэст нь амиа хорлов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04

Хүн уурлахаараа ухаанаа алдана гэдэг тун аймшигтай ажээ.  Энэ сарын 2-нд уур уцаараа барьж ядсан АНУ-ын Аризона мужийн Юма хотын иргэн 73 настай эр замдаа таарсан таван хүний амийг хөнөөж, нэг хүнийг хүнд шархдуулсны дараа өөрийгөө егүүтгэжээ. Дээрх хэргийг Кэри Дайес гэгч үйлдсэн бөгөөд амь үрэгдэгсдийн дунд алуурчны төрөл төрөгсөд, найзууд байсан байна. Одоогоор аллага үйлдсэн эр эхнэрээсээ салсандаа бухимдаж дээрх хэргийг үйлдсэн гэсэн таамгийг цагаагийнхан  дэвшүүлээд байна.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top