Хүүхдүүдийн компьютер, гар утас, Ipad зэргийг хэрэглэх хүсэл үнэхээр их байдаг ажээ. Сонирхсон зүйлээ авахын тулд эд эрхтэнээсээ хүртэл хагацаж байна. БНХАУ-ын Аньхуй мужийн иргэн, 17 настай Сяо Чэн “IPad 2”худалдаж авахын тулд өрөөсөн бөөрөө зарсан тухай "Дунфан" телевиз мэдээлжээ. Бөөр худалдаж авахыг хүссэн хүмүүсийг хүү интернетээр хайж, зуучлагч олсон байна. Бөөрөө зарахын тулд тэрбээр Хунань муж руу явж хагалгаанд орсон гэнэ. “IPad 2” бас "IPhone"-той болоод ирсэн хүүгээсээ ээж нь ямар мөнгөөр худалдаж авсныг нь асуужээ. Хүү энэ тухай эхлээд нууж байсан ч дараа нь өрөөсөн бөөрөө 22 мянган юань буюу 3.39 мянган ам.доллараар зарснаа хэлсэн аж. Хүүгийн ээж хагалгаа хийсэн эмнэлэгт очсон ч эмнэлэг нь хаагдаж, зуучилж өгсөн хүмүүс нь сураггүй алга болсон гэнэ.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )