Камбожид амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Камбожид баригдаж байсан барилга уржигдар /2019.06.22/ нурж, 24 хүн амиа алдан, 20 гаруй хүн гэмтэж бэртжээ. “Khmer Times”-д мэдээлснээр амиа алдагсдын тоо өнгөрсөн бямба гарагт 13 байсан аж. Тус улсын Сихануквиль хотод барьж байсан аялал жуулчлалын долоон давхар барилга нурсан байна.

Энэхүү аялал жуулчлалын цогцолборыг Хятадын компани эзэмшдэг аж. Ажилчид нь хятад болон камбож гэнэ. Нурсан барилгын ажилд нийт 880 сая евро зарцуулаад байжээ.

Мужийн захирагч Юн Миний мэдэгдснээр аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Барилгын нурангин доор 30 хүн байгаа гэж тооцоолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top