Камбож Хятадаас их хэмжээний зэвсэг худалдан авчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Камбож улс Хятад улсаас хэдэн арван мянган зэвсэг худалдан авсан гэж Камбож улсын Ерөнхий сайд Хүн Сен мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногт The Wall street Journal Сиханоуквилле хотын ойролцоох Рийм цэргийн баазад Хятадын цэргийн хөлөг онгоцыг зогсоон байрлуулах, зэвсэг хадгалах тухай Камбож, Хятад хоорондын гэрээний төслийн талаар мэдээлж байсан. Энэхүү мэдээллийг үгүйсгэх үүднээс Камбож олон тооны сурвалжлагчийг тус цэргийн баазад сурвалжлаг хийх боломжоор хангасан юм.

34 жил тус улсын засгийн эрхэнд буй Ерөнхий сайд Хүн Сений хэлснээр энэ жил тус улс Хятадаас 40 сая ам.долларын өртөг бүхий зэвсэг худалдан авах бол өнгөрсөн хугацаанд нийт 290 сая ам.долларын зэвсэг нийлүүлэх гэрээг БНХАУ-тай хийж байжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад улс Камбож улсад их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хөнгөлөлттэй зээл олгож байна. Үүний сацуу тус хоёр улс хамтарсан цэргийн сургуулилт хийж эхэлсэн. Рийм бааз нь Тайландын буланд байрладгаараа стратегийн ихээхэн ач холбогдолтой. Тайландын булан нь  Өмнөд Хятадын тэнгис рүү хөтөлдөг гол усан зам юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top