Камбож улсад баригдаж байсан барилга нуржээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 22

Камбож улсын Сихануквиль хотод барьж байсан аялал жуулчлалын долоон давхар барилга нурж гурван хүн амиа алдаж, 13 хүн хүнд гэмтжээ. Уг аялал жуулчлалын цогцолборыг Хятадын компани эзэмшдэг бөгөөд хятад болон камбож ажилчид барилгын ажлыг гүйцэтгэж байсан юм. Одоогоор ор сураггүй алга болсон 30 гаруй хүн байгаа бөгөөд тэднийг Камбожийн онцгой байдлын албаны ажилчид эрэн хайж байна.

“Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд Камбожийн Засгийн газартай хийсэн гэрээний дагуу эргийн хот Сихануквильд аялал жуулчлалын цогцолбор барихаар болсон юм. Судалгаагаар 2016-2018 оны хооронд уг барилгын ажилд 880 сая евро зарцуулсан байна. Дэлхийн банкны мэдээллээс харахад Камбож улс нь хөдөлмөрийн аюулгүй байдал сахих, Хөдөлмөрийн тухай хууль нь сул улсын тоонд багтдаг аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(120.142.31.236) 2019 оны 06 сарын 22

7n davhar barilgad 880 saya evro zartsuulsaan ene shugeldchih shig bolloo

0  |  0
Top