Сүүлийн үед машины хар хайрцагнууд сэлбэгийн зах зээл дээр эрэлт ихтэй байгаа гэнэ. Худалдаанд гараад удаагүй байгаа ч "Highscreen Blakc Box" хэмээх энэ төхөөрөмж нь машины салон доторх яриаг бичиж, гурван цэгээс бичлэг хийхээс гадна машины хурд, тоормосны систем, дохиоллын талаарх мэдээллийг ой санамжид бичиж үлдээдэг аж. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ямар алдаа гаргаж буй, түүнчлэн осол гарсан тохиолдолд хэн буруутайг төвөггүй мэдэж болдог тул жолооч нарын сонирхлыг ихэд татаж байна. Уг хайрцаг 2-3 цаг бичлэг хийх чадалтайгаас гадна хэрэглэхэд хялбар, зай эзлэхгүй, халуун, хүйтэн ямар ч нөхцөлд ажилладгаараа давуу талтай юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )