УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан лхагва гарагаас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 24

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүд тойрогтоо танилцуулж байгаа билээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг энэ сарын 18-нд дуусгасан. Хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээс өмнө буюу долоо хоногийн хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, төслийг танилцуулж, иргэдийн санал бодлыг нь сонсох, бичгээр хүлээн авах чухал үүрэгтэйгээр ажиллаж байгаа юм.  

УИХ-ын гишүүд тойрогтоо аижлласны дүнд өнөөдрийн /2019.06.24/ байдлаар 16310 иргэний саналыг аваад байгаа аж. Иргэдийн саналыг авах ажил энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ. Харин 2019.06.27-н буюу ирэх лхагва гарагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Ганхуяг 99116570(202.179.24.110) 2019 оны 06 сарын 25

Үндсэн хуульд ганц өөрчлөлт оруулах хэрэгтэй. Газар,газрын хэвлий, байгалын баялаг төрийн өмч гэснийг ард түмний эсвэл иргэдийн нийтийн өмч гэж. Төрийн өмч гэснээс үүдээд 76 УИХ-ын гмшүүн, 18 сайд, ерөнхийлөгч, Дээд шүүхийн хэдэн гишүүн 30 жилд 6-7 удаа солигдон хулгайлж дуусгалаа. Үүний баталгаа бол ТӨР гэх энэ өндөр албан тушаалд ажиллаж байсан нөхдүүд олноороо идсэн уусан, эх орноо худалдсан хэрэгт орооцолдоод байна. Гадныхнаас авилгал авч тэдэнд үйлчмилсэн гэх мэдээлэл ч үнэн болох нь олны дүгнэлтээр нотлогдож байна. Иймд дэлхийн жишгээр ард иргэдийн дундын өмчид нь шилжүүлж, тэдний хараа

0  |  0

Top