Ирландын Дублин хотод хун шувуу эзнийх нь нүдэн дээр нохойг нь хөнөөсөн хэрэг гарлаа гэж The Irish Sun мэдээлжээ.
Хэрэг явдал тус хотын Теренюра цэцэрлэгт хүрээлэнд болсон байна. Эзэнтэйгээ салхилж явсан кокер-спаниель үүлдрийн нохой цэцэрлэгт хүрээлэнгийн хиймэл нуурт сэлэх үед түүн рүү гэнэт хун шувуу дайрсан гэнэ. Шувуу нохойг хэдэн секундийн турш далавчаараа цохисон байна. Хажуугаар өнгөрч явсан хүмүүс хилэгнэсэн шувууны анхаарлыг сарниулахын тулд хашхирч, эзэн нь шувуу руу утсаа шидсэн ч нохойг аварч чадаагүй байна.
Нохой юу болж буйг ойлгохгүй, шувууны зүг сэлсээр байсан гэж хэргийн гэрч ярьжээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн манаач Пол Дунинян ийм тохиолдолтой анх удаа таарч байна гэж учирлажээ.
Шувуу судлаачид хун шувууны үүр ойрхон байсан тул шувуу ийн догшин авир гаргасан гэж үзэж байна. Дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд шувууд үүрээ засдаг тул эрэгчин шувуу газар нутгаа хамгаалахын тулд бусад амьтад бүр хүн рүү ч дайрах тохиолдлууд гардаг байна.
Сэтгэгдэл ( 5 )
шувуу нохойн тухай уншсанч монголын амидралрууу хутгах юмдаа ..сомм арайл арай....
Өнөөгийн монголын сэтэртэнгүүдээс л дээр юм гээч. Шувуу үүрээ хамгаалан тэмцэж байхад монгол ноёдууд эх нутгаа худалдаж, харийнханд бэлэглэж байгааг засахсан, залруулахсан даа.