The HU хамтлаг ХАНГАРДИ одон хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

"THE HU" хамтлагийн залуус европын орнуудад хийсэн аялан тоглолтоо дуусган, өнөөдөр /2019.07.08/ эх орондоо ирсэн билээ.  Соёл урлагийн салбарт амжилт үзүүлэн, Европ тив даяар Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж буй рок нэгдэл "THE HU" хамтлагийг Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРДИ" одонгоор шагналаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Нийслэлийн төр захиргааны байрны Б танхимд болсон бөгөөд шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар гардуулсан юм. 

"THE HU" хамтлаг нь "Хүннү" рок урсгалаар бүтээл туурвидаг. Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэн болсон юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top