НААДМЫН ГОЁЛ: Т.Дэлгэрмөрөн дэгжин гэргийн хамт

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтэд олны танил, онцгой мэргэн харваачид, төрийн түшээд, хүндэт зочид хүрэлцэн ирэв.

Наадам чимсэн хүндэт зочдын дундаас дуучин Т.Дэлгэрмөрөн, түүний гэргий Х.Ананда нар ялгарч байв. Тэнгэрийн цэнхэр өнгөтэй үйтэн хуараар ижилссэн хосууд монгол гутал, ширэн бүс, даалин гээд өмсч, эдэлсэн гоёлоороо олны нүдийг хужирлалаа. Амаржаад удаагүй гэргий нь хайр, халамжид бялхан байгаа нь илт. 

Үндэсний хувцас, дээл, малгайгаа дээдлэн өмсдөг залуу хосын наадмын гоёлыг сонирхуулъя. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top