Алжирын шигшээ багийн фанатууд цагдаатай мөргөлджээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 15

Алжирын шигшээ баг Африкийн үндэстнүүдийн Цомын финалд шалгарсныг тэмдэглэх баяр Францын нийслэл Парисын Елисейн талбайд мөргөлдөөн болж хувирчээ. Алжирын шигшээ багийн хөлбөмбөгчид Нигерийн багийг ялж, энэ сарын 19-ний өдөр Сенегалын багтай финалд тоглох юм.

Алжирын багийн ялалтын тэмдэглэх баяр Парис хотноо орон нутгийн цагаар 23.00 цагт эхэлж, Алжирын багийг дэмжигчид Ялалтын хаалга орчмын замын хөдөлгөөнийг хааж, дуут дохио хангинуулж, салют буудаж, автомашины дээр гарч, мотоцикл, моторт дугуйгаар аюултай үзүүлбэрүүд хийж байсан аж. Нөхцөл байдал сүүлдээ хурцдаж, хамгаалалтад гарсан тусгай албаныхан руу лонх, хог зэргийг шидэж эхэлжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд эцэст нь нулимс асгаруулах хий цацаж, цугларсан олон руу резинэн сумаар буудсан байна.

Цагдаагийнхан 43 үймээн дэгдээгчдийг баривчилсан байна.

Франц улсад таван сая Алжир гаралтай иргэд амьдардаг бөгөөд Алжир улс нь Франц улсаас тусгаар тогтносны хоёр жилийн дараа буюу 1964 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүнээр элссэн байна.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mohoj bui aguu vnde(64.119.27.201) 2019 оны 07 сарын 17

odoo yahab fransuud hvnii olonhoor l ene arab tsagaachidaa barij bnaa.udahgui diilehgui bolj bnaa. fransd 8 say musilmanuud amidarch jil olon zuun myangaarai irj torj osoj bnaa..

0  |  0
elbegee(212.198.49.20) 2019 оны 07 сарын 15

ene france uls yvaandaa arab aprik 2-iin gart orox baixaa ene ulsad bi ger buleeree 10 garui jilee bolj baina ulam xetsuu

0  |  0
Top