Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.16/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, өөрийн санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө танилцуулах учиртай.
Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хэлэлцсэн байна.
Ингээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )