Аварга А.Сүхбатын хангай шиг ХАНГАЙ ХҮҮ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 16

Цагтаа А.Сүхбатгүй наадам давсгүй хоолтой адил гэж ярьдаг байлаа. Үндэсний бөхийн гайхамшигт уран барилдааны үлгэр жишээ болсон дархан аварга А.Сүхбатын барилдааныг одоо ч үгүйлэн санадаг бөхийн шимтэгчид олон. Улс төрд орж, төрийн хүн болсноосоо хойш бөхчүүдийн асар хавиар харагдахаа байсан аварга Төв цэнгэлдэхийн төв хойморт залран, бөхөө харуулдах болжээ.

Сүүлийн жилүүдэд эхнэр Н.Гарамханд болон бага хөвгүүдийнхээ хамт наадмын нээлтийг гэр бүлээрээ, ихэд өнөр өтгөн ирж үздэг байсан бол энэ жил том хүү С.Хангайгийн хамт Төв асарт наадлаа. Наадмын эхний өдөр ч, хоёр дахь өдөр ч эрхэм гишүүн эхнэрээрээ гоёсонгүй. Харин аваргын том хүү С.Хангайг ааваасаа өндөр, ханхгар эр болсон байх бөгөөд үндэсний бөхийн барилдааны сүүлийн давааг өвөө, дархан аварга Х.Баянмөнхийн хамт ногоон дэвжээний дэргэдэх асраас нүд цавчилгүй үзэж өнжинө лээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үг(64.119.20.56) 2019 оны 07 сарын 17

Эрчүүд дотор ямар олон муухай хорчин байдаг юм бэ. Хүний үрийг ингэж хэлсэн хүн өөдлөхгүй.

0  |  0
Top