#1 FACT CHECK: ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНААС 6.9 КМ ЗАЙД ХУУЛЬ БУС УУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Интернэтийн өндөр технологид суурилсан нийгмийн сүлжээ буюу сошл медиа нь өөр хоорондоо хил хязгааргүй, эгшин зуурт харилцах, мэдээлэл түгээх боломжийг хүн төрөлхтөнд олгосон ч шинэ шинэ аюул заналыг ч дагуулаад байна. Эдгээрийн нэг нь хуурамч мэдээлэл юм. Интернэт битгий хэл анхны хэвлэл үүсээгүй тэр цагт ч хуурамч мэдээлэл нийгэмд түгэж байсан нь маргаангүй. Гэвч өнөөдрийн сошл орчин дахь хуурамч мэдээллийн хүч нөлөө нийгмийн нэг хэсэг бүлгийг, цаашилбал нэг бүтэн улс үндэстнийг ч байлдан дагуулах хэмжээнд хүрсэн нь бидний цаг үеийн онцлог юм.
FACT CHECK БУЮУ БАРИМТЫГ ШАЛГАХ НЬ
Интернэт дэх олон нийтийн сүлжээний хөгжил огцом өсөн нэмэгдэж эхэлсэн үеэс буюу нарийвчилбал зургаан жилийн өмнөөс сошл дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа эхэлсэн. Олон улсад хууль гаргах, заримдаа сошл медиаг хаах замаар хуурамч мэдээлэлтэй тэмцэж байгаа ч ардчилсан нийгэмд энэхүү хатуу аргууд нь төдийлөн зөв үр нөлөөг үзүүлэхгүй байна.
Тиймээс дэлхий нийтээр сошл орчныг “байгаагаар нь” хүлээж авах, гэхдээ хуурамч мэдээлэлтэй тэмцэх илүү ухаалаг арга, боломжийн араас нь уйгагүй хөөцөлдөж ирлээ. Үүнээс хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдөж, олон улс оронд нэвтрээд буй арга технологи нь “FACT CHECK” буюу баримтыг шалгах замаар хуурамч мэдээллийг олж тогтоох юм. Тусдаа бие даасан шинжлэх ухааны салбар болтлоо хөгжиж буй “FACT CHECK”-ийн хувь заяанд ардчилсан улс орнууд анхаарлаа нэмэгдүүлсээр байна.
#2 Ч.САЙХАНБИЛЭГ ҮНЭН ХЭЛСЭН БОЛ БИД ОДОО Л ЭРХЭЭ ЭДЭЛЬЕ
“2020 он гэхэд хүдэр олборлоод эхэлчихнэ гэгдэж байсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт удаашрах нөхцөл байдал үүслээ, шаардагдах санхүүжилт 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэхээр байна” гэж Рио Тинто мэдэгдлээ. Ер нь бол төслийн менежментийг хэрэгжүүлэгч тус компанийн зүгээс ийм тоо бүхий мэдээлэл гадагшлуулсан нь хүлээлтийн дагуух л үйл явц болоод байна. Өмнө нь анхан шатны санхүүжилтийг 1.4 тэрбум ам.доллароор хэтрүүлж байсан “туршлагатай” хөрөнгө оруулагчид 2018 оны тайлангаа өнгөрсөн зургаадугаар сард танилцуулахдаа гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явц тээг саадтай тулгарч мэдэхээр байгааг тодорхой мэдэгдсэн. Үүнээс найман сарын өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард анх энэ талаар яригдаж эхэлсэн байдаг. Харин энэ оны зургаадугаар сард мэдээлэл өгөхдөө гүний уурхайн бүтээн байгуулалтын төсөл урагшилж, тавдугаар босоо амны агааржуулалтыг бүрэн дуусгаж, дэлхийд хамгийн томд тооцогдох хоёрдугаар босоо амыг суулгах зэрэг хэд хэдэн нэн чухал барилга байгууламжийг барьж бэлэн болголоо гэж мэдэгдэж байв. Түүнчлэн энэ оны тавдугаар сарын эцэс гэхэд нийт барилга угсралтын ажил 54 хувийн гүйцэтгэлтэй байхаар байна гэж мэдэгдсэний зэрэгцээ бэрхшээл тоочсон юм.
#3 О.ГАНБААТАР: СҮРГЭЭСЭЭ САЛСАН ХОЁР ТАХИЙГ ЦЭЭЛ СУМААС ОЛЛОО
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг буюу Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэгт нутагшуулж байсан тахины хоёр нь зургадугаар сарын 30-нд нутгаасаа холдож, сураг алдарсан талаар бид мэдээлсэн билээ. Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар холбогдож, алдагдсан хоёр тахийг олсон тухай мэдээллээ. Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэгт 280 тахь нутагшдаг. Эдгээр тахийг Герман, Чех, Австри, Хятад зэрэг таван орноос сэргээн нутагшуулахаар авчирсан юм. Дархан цаазат газарт 248 тахь нутагшуулж байсны дээр зургадугаар сарын 19-нд нэмж 32 тахь авчирсан ба алга болсон хоёр тахь сүүлд сүрэгт нийлүүлсэн тахинууд байжээ.
#4 14 НАСТАЙ У.НОМУУНДАРЬ ОХИН НҮБ-ЫН ИНДРЭЭС ҮГ ХЭЛЛЭЭ
Нью-Йорк хотноо НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт болж байна. Уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтээрх Монгол Улсын үндэсний сайн дурын илтгэлийг танилцууллаа. Мөн 14 настай У.Номуундарь охин Монгол Улсаа төлөөлөн НҮБ-ын индрээс үг хэллээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний хуралдааны нээлтэд оролцов. Нээлтэд таван улсын хүүхдийн төлөөлөл үг хэлснээс эхэнд өгүүлсэнчлэн Монголын хүүхдүүдийг төлөөлж, Гёте сургуулийн есдүгээр ангийн сурагч У.Номуундарь охин үг хэлж, дуу хоолойгоо илэрхийллээ.
#5 БУРЯАД YНЭН: БУРИАД БӨХ МОНГОЛЫН НААДАМД ТҮРҮҮЛЛЭЭ
ОХУ-ын Буриадын “Буряад Yнэн” сонинд ийм гарчигтай мэдээ гарсан байна. 1921 оноос Buriaad-Mongoliin ynen/Буряад-Монголой үнэн, Бурят-Монгольская правда гэсэн нэрээр гарч байгаа тус сонины мэдээг орчуулан хүргэж байна. Монголын Үндэсний наадамд энэ жил Хэнтий аймгийн 26 настай буриад бөх Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Улсын аварга цол хүртлээ. Олон нийтийн “ВКонтакте” сүлжээний "Борцы Бурятии" группт түүний талаар ийнхүү бичжээ.
Сэтгэгдэл ( 0 )