Интернэтийн өндөр технологид суурилсан нийгмийн сүлжээ буюу сошл медиа нь өөр хоорондоо хил хязгааргүй, эгшин зуурт харилцах, мэдээлэл түгээх боломжийг хүн төрөлхтөнд олгосон ч шинэ шинэ аюул заналыг ч дагуулаад байна. Эдгээрийн нэг нь хуурамч мэдээлэл юм. Интернэт битгий хэл анхны хэвлэл үүсээгүй тэр цагт ч хуурамч мэдээлэл нийгэмд түгэж байсан нь маргаангүй. Гэвч өнөөдрийн сошл орчин дахь хуурамч мэдээллийн хүч нөлөө нийгмийн нэг хэсэг бүлгийг, цаашилбал нэг бүтэн улс үндэстнийг ч байлдан дагуулах хэмжээнд хүрсэн нь бидний цаг үеийн онцлог юм.
FACT CHECK БУЮУ БАРИМТЫГ ШАЛГАХ НЬ
Интернэт дэх олон нийтийн сүлжээний хөгжил огцом өсөн нэмэгдэж эхэлсэн үеэс буюу нарийвчилбал зургаан жилийн өмнөөс сошл дахь хуурамч мэдээлэлтэй тэмцэх өргөн хүрээтэй ажиллагаа эхэлсэн. Олон улсад хууль гаргах, заримдаа сошл медиаг хаах замаар хуурамч мэдээлэлтэй тэмцэж байгаа ч ардчилсан нийгэмд энэхүү хатуу аргууд нь төдийлөн зөв үр нөлөөг үзүүлэхгүй байна.
Тиймээс дэлхий нийтээр сошл орчныг “байгаагаар нь” хүлээж авах, гэхдээ хуурамч мэдээлэлтэй тэмцэх илүү ухаалаг арга, боломжийн араас нь уйгагүй хөөцөлдөж ирлээ. Үүнээс хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдөж, олон улс оронд нэвтрээд буй арга технологи нь “FACT CHECK” буюу баримтыг шалгах замаар хуурамч мэдээллийг олж тогтоох юм. Тусдаа бие даасан шинжлэх ухааны салбар болтлоо хөгжиж буй “FACT CHECK”-ийн хувь заяанд ардчилсан улс орнууд анхаарлаа нэмэгдүүлсээр байна. Онолын хувьд “FACT CHECK”-ийг үйлчлэх хүрээгээр нь дотоод болон нийгмийн гэсэн хоёр төрөлд хуваан үздэг байна. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн агентлагууд дотоодын “FACT CHECK” бүтцийг бий болгож, мэдээллийн үнэн бодит байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөх, хуурамч мэдээллийг ялган таних боломжийг сэтгүүлчдэдээ олгож эхэлжээ. Тэгвэл АНУ, БНСУ зэрэг бидний гурав дахь хөршүүдэд нийтийн эрх ашгийн төлөөх нийгмийн “FACT CHECK” тогтолцоог хөгжүүлэх шатандаа ажиллаж байна. Тэд компьютерын программын тусламжтайгаар хуурамч мэдээллийг өндөр магадлалтай ялган таньж эхэлжээ. Зураг, дүрс, дуу, текстэн бүх хэлбэрийн мэдээллийн хуурамч, эсвэл жинхэнэ эсэхийг тогтоож байна гэхээр мэдээж гайхалтай санагдаж байгаа биз. Тэд ийм л түвшинд хүрсэн байна. Тэгвэл бид хаана явна вэ. Мэдээж манай улсын иргэд төдийгүй сэтгүүлчдийн дийлэнх хэсэг нь энэ үгийг бараг анх удаа сонсож байгаа. Монголд дотоодын болон нийгмийн “FACT CHECK” тогтолцоог хөгжүүлэх үйлсийг бид хамтдаа эхлүүлэх цаг болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон, сэтгүүлч бүр энэ асуудалд анхаарлаа хандуулаасай. Бид “FACT CHECK”-ийн талаар томоохон онолын нийтлэл, мэдээллийг цувралаар хүргэх учраас энэ удаад “Эрхэт Монгол” медиа группээс санаачлан хэрэгжүүлж буй “FACT CHECK” нэвтрүүлгийн үеэр олж авсан сонирхолтой баримтыг товч мэдээлье.
ХУУЛЬ БУС УУРХАЙН ХУУРАМЧ БАРИМТ
Бид сошл орчинд түгэж буй иргэдийн тархийг угаах, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготойгоор зориуд санаатайгаар түгээж буй хуурамч мэдээллүүдэд “FACT CHECK” хийх оролдлогыг хийснээр маш тодорхой амжилт олж чадсан юм. Олон жил “FACT CHECK” хийсэн туршлага, үнэтэй технологи бидэнд байхгүй боловч Монгол сэтгүүлчийн торгон мэдрэмж, баримтыг олж авч чадах арга ухаан, хүч боломж бий. Тиймээс нийгэмд аюулын харанга дэлдээд буй хуурамч мэдээллийг баримтаар үгүйсгэх, олон нийтэд үнэн зөвөөр нь мэдээлэх ажлыг эхлүүлсэн хэрэг. Бидний анхны факт чек хийсэн мэдээлэл бол “Сауд гоби коэл транс” ХХК-ийн хууль бус уурхайгаас Тост, Тосон бумбын нуруу хүртэл 70-120 км зайтай” гэсэн мэдээлэл юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн уурхай Тост, тосон бумбын нуруунаас 58-80 км алслагдсан” хэмээн онцолж байв. Мэдээж түүний яриа олон хүнд итгэл үнэмшилтэй сонсогдсон биз. Гэвч бодит байдал дээр 6-7 километр зайтай байсан юм. Бодит байдлыг мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид, нутгийн иргэдийг Б.Чойжилсүрэн гишүүн шантаажчид, улс төрийн зорилготой үйлдэл гэж үгүйсгэв. Үүний зэрэгцээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн Д.Болд “Тосон бумбын нуруунаас уурхай хүртэл 120 км” гэж захиалгат нэвтрүүлгээр “баталсан” бол “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Төслийн менежер Д.Сүхтулга “Байршлынхаа хувьд Тосон бумбын нуруу манайхаас 60-70 км-ын зайтай” гэх мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошл сүлжээгээр хуурамч мэдээллийн үер буусан. Үр дүнд нь нийгэмд эргэлзээ тээнэгэлзээ үүсч, талцал бий болов. Хуурамч мэдээллийн эцсийн зорилго, хүрэх үр дүн ийм л байдаг. Тэд үнэнийг худал болгох туйлын зорилготой. Мэдээж тэгэх боломжгүй учраас эргэлзээ тээнэгэлзээ үүсгэж, үнэн бодит мэдээллийн хүчийг сулруулах, хүмүүсийг уйдаан залхаах, бодит мэдээллийг цацаж буй эх сурвалжийг сульдаах, анхаарлын төвөөс холдуулахыг хичээдэг.
Тэгвэл Б.Чойжилсүрэн болон түүний “албатууд” үнэнийг уран чадварлагаар, хэрхэн амжилттайгаар мушгин гуйвуулж, хүчийг нь сулруулах оролдлого хийснийг дэлгэе. Тост, Тосон бумбын нуруу уртаашаа 100 км, хамгийн өргөн хэсэгтээ 30 км сунаж тогтсон том нуруу юм. Тэнд цоохор ирвэс болон бусад ховор ан амьтад, ургамал буй. Хэрвээ 6-7 км зайд уурхай үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрвөл олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, тэднийг хайцаалж байгаа төрийн албан хаагчид, улс төрчид бизнесийг нь хамгаалж чадахгүйд хүрнэ. Тийм л учраас Б.Чойжилсүрэн нарын хүмүүс Тост, Тосон бумбын нурууг олон нийтийн хувьд өөрийн уурхайгаас хөсөр хол аваачиж хаях арга сэдсэн хэрэг шүү дээ. Ингэхдээ тэр Тост, Тосон бумбын нурууны хамгийн хойд үзүүрт байрлах Бумбын овоог хуурамч баримт болгон сонгож, уурхайгаас Бумбын овоо хүртэл агаарын хилээр 74 км, замаар явбал 127 км гэсэн хуурамч нотолгоог олон нийтэд үзүүлсэн юм. Бид энэхүү хуурамч мэдээллийг хоёр агуулгаар бүрэн үгүйсгэж чадсан. Нэгд, хууль бус уурхайгаас Тост, Тосон бумбын нуруу руу фургон автомашинаар шулуун явсан бичлэгийг тасралтгүй хийж, 6.9 км гэдгийг тогтоов. Хоёрт, худал мэдээлэл олон нийтэд түгээсэн хөлсний гэрчийн бодит байдлыг ярьж байсан видео бичлэгийг олон нийтэд ил болгов. Ийнхүү Тост, Тосон бумбын нуруунаас хууль бус уурхай хүртэл 70 км биш, 120 км ч биш, харин 6.9 км гэдэг бодит үнэнийг тогтоосон хэрэг. Үүнийг л баримтыг шалгах буюу “FACT CHECK” гэж нэрлэж байгаа юм.
“Эрхэт Монгол” медиа группын сэтгүүлчид цаашид дотоодын “FACT CHECK” бүтцийг бий болгон баримтыг нягтлахын зэрэгцээ нийгмийн “FACT CHECK” тогтолцоонд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө уйгагүй ажиллах болно.
Х.МАНДАХБАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 18 )
үнэмшиж ядаад бг эргүү дагзнууд газар дээр ни очоод үзчих .наад чой хулгайчаасаа зардлаа ав ..лаларууд мини ээ одоо үед хол ни ойр болчихсон цаг гэдгийг ухаараад яваад оч үхрүүд гараар зурсан ч гэхшиг ...
Taalagdlaa.
Энэ хулгайч Чойжилсүрэн новш болиосой. Байгаль хамгаалагч Лхавгасүмбрэлийг энэ хулгайч л хөнөөсөн байх.
Цоожил ”Сүрэнг”- ийн хулгайч зан, хуурамч сэтгэл, хууль бус үйлдлийг ”ардын засаг” зогсоож чадахгүй бол ард түмэн босож, араг ясыг чинь үйрүүлж, яйруулах болно гэдгийг хэлье.
Thank you Unenii tuluu zutgej bui ta nartaa amjilt husie Sain uil delgereh boltugai
Манайд төр байна уу. Чойжилсүрэн мөнгөтэй хүчтэй юм байна л даа. Төрийн 3 өндөрлөг яагаад дуугүй байна. Энэ уурхайг зогсоох хэрэгтэй. Ухах дуртай юм бол аавынхаа нутгийг очиж ухаач. Чойжилсүрэн одоо болих хэрэгтэй. Их хуралд бүү нэр дэвшүүл. Хуулийн байгууллагад өгч шалгуул.
шуналдаа живж үхээсэй муу дөрвөд сда
shantaaj hiij duusdagui muu nowsh mandahbayr
shantaaj hiij duusdagui muu nowsh mandahbayr
mandahbayriinhaa garaar zursan zurgiig yaj zurag shg barimt ntr gd tawidag bnaa iim hogiin site uudiig bhku bolgoh heregtei ym bgnshdee
ханаж цадахгүй хувхай муу дөрвөдүүд Баянмөнх,хүрэлбаатар,нямдорж, дорилгожав,алтанхуй,чойжилсурэн,
ханаж цадахгүй хувхай муу дөрвөдүүд Баянмөнх,хүрэлбаатар,нямдорж, дорилгожав,алтанхуй,чойжилсурэн,
Омхий дорводоо ална шуу яасан даварсан хулгайч вэ. Монголын газар шороог дураараа ухах эрх хэн огсийн Хурэлсух ллараа омхий хазгай хэлтийгээ болиулахгуй бол бид арга хэмжээ авчина шуу