ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Өнөөдөр 2019.07.24. Монгол эх оронд маань нар 05 цаг 18 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 19 градус, бороотой. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Польшд Цагдаагийн өдөр, ОХУ-д Кадастрын инженерийн өдрийг тэмдэглэж байгаа бол Венесуэлд Тэнгисийн цэргийн өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн кино найруулагч бага Гас Ван Сент, Узбекистаны хоёр дахь Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Оросын хоккейчин, дэлхийн тав, олимпын хоёр удаагийн аварга Вячеслав Быков, Америкийн сагсан бөмбөгч Карл Мэлоун, жүжигчин, дуучин Женнифер Лопес, Италийн хөл бөмбөгч Дино Бажо, Австралийн жүжигчин Роуз Бирн, Шинэ Зеландын жүжигчин, “Оскар”-ын шагналт Анна Пэкуин, Канадын хоккейчин Патрис Бержерон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1908 оны энэ өдөр Олимпод зориулсан хүлээн авалтын үеэр Пьер де Кубертен “Ялалт гол нь биш. Харин оролцох нь чухал” гэх уриаг хэлжээ.

1938 оны энэ өдөр найруулдаг кофе бий болсон байна.

1941 оны энэ өдөр Америкийн ирээдүйн Ерөнхийлөгч Харри Трумэн Герман улс ялж байгаа үед ЗСБНХУ-д туслахыг уриалжээ. Тэрээр мөн ЗСБНХУ ялж эхэлбэл Германд туслахыг уриалж байв.

1969 оны энэ өдөр “Аполлон-11” Номхон далайд амжилттай газарджээ.

1990 оны энэ өдөр Киевт хотын захиргааны барилгын дээр анх удаагаа хөх-шар далбааг мандуулав.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно гэж дорнын зурхайд буужээ. Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд болгоомжтой хандаарай. Өнөөдөр лус тахих, хүүхэд үрчилж авахад сайн бол архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top