Египетийн сангийн сайд асанд 30 жил хорих ял оноов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Египетийн Сангийн сайд асан Юсеф Бутрус Галид албан тушаалаа урвуулан ашиглаж, санхүүгийн луйвар хийсэн хэргээр чанга дэглэмтэй шоронд 30 жил хорих эчнээ ял оноосон тухай МЕНА агентлаг мэдээлжээ. Сайд асан өөрт нь хэрэг үүсгэхээс өмнө Египетээс зугтан гарч амжсан байна. Нэгдүгээр сарын 25-нд тус улсад ард олны бослого хөдөлгөөн өрнөсний дараа өндөр тушаал хашиж байсан хүмүүсийг авлигын хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Одоогийн байдлаар Египетийн хуучин удирдагчдын дийлэнх нь шүүх хурлаа хүлээн хоригдож байгаа юм. Тус улсад сар орчим үргэлжилсэн эмх замбараагүй байдлын үеэр 840 гаруй хүн амиа алдаж, 6000 хүн шархадсан байна. Ерөнхийлөгч Хосни Мубарак эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш 18 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 11-нд албан тушаалаасаа огцорсон билээ. Одоо тэрбээр хоёр хүүгийн хамт хоригдож байгаа бөгөөд тэдний хэргийг шүүх хурлыг Каир хотод наймдугаар сарын 3-нд явуулахаар товлосон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top