НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд албан ёсоор нэг ч хүн нэрээ дэвшүүлээгүй байна.

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн одоо хашиж буй албан тушаалдаа хоёр дахь удаагаа сонгогдохоор нэрээ албан ёсоор дэвшүүлэх бодолтой байна. Зохих мэдээлэл НҮБ-ын дипломат эх сурвалжуудаас иржээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирке энэ мэдээллийг нотлоогүй, бас няцаагаагүй байна. "Сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд ерөнхий нарийн бичгийн дарга дэлхий нийтийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Цаг нь болохоор ирээдүйн талаар үзэл бодлоо тэрбээр илэрхийлнэ" гэж Мартин Несирке мэдэгджээ. НҮБ-ын дүрэмд зааснаар, ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүйн зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий ассамблейгаас таван жилийн хугацаагаар томилдог. Олон улсын хамтын нийгэмлэгийн засаг захиргааны одоогийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлээр дуусна. Одоогийн байдлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд албан ёсоор нэг ч хүн нэрээ дэвшүүлээгүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top