Монголын цэргийн тогооч нарын өрсөлдөх багууд тодорлоо

2019 оны 08 сарын 01

Цэргийн наадмын нэг төрөл "Хээрийн гал тогоо" тэмцээнд манай улсын цэргийн тогооч нар 4 дэх жилдээ оролцож байна. Энэ жил уг тэмцээнд 10 орны цэргийн тогооч нар оролцох юм. Долоодугаар сарын 31-ний өдөр оролцогч орнууд сугалаагаа сугалан, Олон улсын шүүгч, багийн ахлагч хурандаа Б.Батням багаа төлөөлөн сугалсанаар манай улс Казахстан, Азарбайджан улсын хатуухан багуудтай учраа таарлаа. Учир нь дээрхи 2 орон өнгөрсөн жил 3, 4 дүгээр байруудыг эзлэж байсан удаатай. Ийнхүү манай тогооч нар эхний хэсгийн тэмцээнээ 8 сарын 6-ны өдөр буудлагаар эхлүүлэх бол 8 дугаар сарын 7-ны өдөр хар хайрцаг, талх нарийн боовны төрлөөр тэмцээнээ үргэлжлүүлнэ ээ. Тогооч нарын хувьд өмнөх жилүүдэд оролцож байсан туршлагатай агаад дасгалжуулагч болон техникийн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Энэ өдөр мөн багууд тэмцээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлээ хүлээн авав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda (41.79.217.126)  2025 оны 03 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top