Сорвийг багасгагч наалт

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Мэс заслын шархны сорвийг багасгах наалтыг Америкийн эрдэмтэд амжилттай туршжээ гэж New Scientist сайтад мэдээлсэн байна. Стэнфордын их сургуулийн Жефри Гартнер тэргүүтэй мэргэжилтнүүдийн судалгааны тайланг Annals of Surgery сэтгүүлд нийтэлжээ. Боолтны материалыг бүтээхэд силикон полимер ашигласан байна. Энэ материал нь механикаар нөлөөлөхөд даралтыг багасгах чадвартай аж. Үүний сацуу наалтад тефлон оржээ. Наалтыг шархны гадаргуугийн хэлбэрээр тайрч аваад, шархан дээр наана. Ингэж наахад шарх тойрсон арьс тэлж, шархны зах хязгаар хэлбэрээ алдахаас сэргийлнэ. Энэ нь холбох эд өсч, шархан дээр товгор шарх үүсэхээс сэргийлэх юм. Туршилтыг эхлээд гахайн дээр, дараа нь гэдэсний өөхөө соруулж, гэдэсний арьсаа татуулах гоо сайхны мэс засал хийлгэсэн есөн өвчтөн дээр явуулжээ. Өвчтөнүүдийн шархны нэг талыг тогтсон аргаар аниулж, нөгөө талд шинэ наалтаа наасан байна. Туршилт эхэлснээс хойш 8-12 сарын дараа үр дүнг мэргэжлийн болон мэргэжлийн бус шинжээчид шинээр бүтээсэн наалт наасан хэсгийн шархны сорви үл анзаарагдам болсныг хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top