Эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс хөл бөмбөг тоглов

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Орост анх удаа эрхтэн шилжүүлэх мэс заслыг дэмжихээр "Хүмүүс хүмүүсийн төлөө" ажиллагаа болжээ. Москвагийн Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн ер бусын нөхөрсөг тоглолт болж, донорын зүрх, элэг, бөөр шилжүүлэн суулгасан хүмүүс тоглосон байна. Тэрчлэн тоглогчдын багт эрхтнээ өгсөн хүмүүс, мэс засалчид, Оросын спортын одод, улс төрчид, жүжигчид ч оролцжээ. 2010 онд В.И.Шумаковын нэрэмжит төвд л гэхэд 38 зүрх, 91 элэг /тухайлбал, 66 хүүхдэд/, 117 бөөр, 8 нойр булчирхай шилжүүлэн суулгасан байна. Өнгөрсөн онд Орост нийт 1363 эрхтэн шилжүүлэн суулгажээ. "Хүмүүс хүмүүсийн төлөө" ажиллагаа нь эдгэршгүй өвчтөнүүдийг аврахын тулд донорын эрхтний үр нөлөөтэй тогтолцоо бий болгоход олон нийтийн анхаарлыг татах зорилготой аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top