Ryanair компанийн нисэх хөлөг Барселоны хойд хэсэгт орших Жирона хэмээх хотын ойролцоо газарддаг. Тэр буудлаас Барселоны алдарт Рамблас хар зах руу эсвэл нөгөөх vл мэдэгдэх шахам хэмээгдэх Жирона хотыг зорьж болдог. Тэрхvv эртний хотод Барселон шиг жуулчид шаваад байдаггvй, төвхөнөж амьдрахыг хvсвэл хамаагvй хямд өртөгтэй. Еврейн дvvргээр хэсэг тэнэж байгаад өөртөө төөрсөн хямдхан амьдрах газар хөлсөлөх боломжтой. Дөрвvvлээ буудлын тансаг гээчийн нэг өрөөг хөлслөхөд өдөрт 70 еврог “гуялаад” төлөх жишээний. Арабын алдартай уламжлалт душинд ороход ердөө хоёр евро шvv дээ.
Лиссабон бол гоо vзэмжээрээ Барселон, Мадридтай өрсөлдөх хэмжээний “амьд хот”. Нөгөө талаасаа энэ хотыг европын хамгийн хямд нийслэл ч гэдэг. Хэрвээ Барселоныг төвөөр автобусаар аялахад 21 евро төлдөг бол Лиссабоны төвөөр трамбайгаар зугаалахад нэг 1-2 евро байхад болно. Гудамжинд тааралдах аль ч баар, пабанд кофе нэг евро бол шар айраг 1.5-2.5 евро. Хоёр хvнд зориулсан гурван төрлийн хоол, дээр нь дарс нэмэгдээд 45-70 евро байдаг. Тавуулаа нэг өрөөнд ганц шөнө өнгөрөөвөл 50 евро төлнө дөө.
Каталони, Өмнөд Африк болон ромын соёл иргэншил Францын Перпиньянд цугласан гэлтэй. Энэ хот нь Лангедок мужид оршдог бөгөөд өөрийн ногоон өнгийн бульвар, дургалт талбай болон vнэтэй биш рестораны vйлчилгээгээрээ алдартай. La Galinette хэмээх оддын хооллох дуртай ресторан л гэхэд 19 еврогийн vнэтэй тансаг хоолыг санал болгоно. Тэндхийн эртний тvvхэн дургалтайд тооцогддог олон vзмэрvvдээс хатан хааны ордонд зочилоход дөрвөн евро төлнө. Харин vдэш нь хоноглоход дөрвvvлээ дундаа 45 евротой байхад орчин vеийн гал тогоотой, зочны өрөө бvхий гайгvй зэрэглэлийн буудлыг төвөггvй олно.
Италийг зорьсон аялагчид тэндхийн Пулия хотод очихыг их хvсдэг болжээ. "Маргарита" хэмээх алдартай пицца нь гуравхан евро гээд бод доо. Ром, Венеци болон Амальфи хойгийн пиццанаас даруй дөрөв дахин хямд байгаа юм. Кофе нь 80 цент. Хотын төвийн эртний vзэсгэлэнт байшингийн нэг өрөөнд хоёулаа хоноход 70 еврог эзэнд нь атгуулахад л ОК!
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )