Киргизийн Ерөнхийлөгч асан Атамбаев бууж өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 10

Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев Засгийн газарт бууж өглөө. Түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр Ерөнхийлөгч асны бүрэн эрхийг нь цуцлан, байцаахаар дуудсан ч тэр очоогүй.

Киргизийн хамгийн зартай гэмт хэрэгтэн, “дахлагдсан хулгайч” чечень эр Азиз Батукаевыг шоронгоос сулласан хэрэгт түүийг буруутгаж байна.

Ингээд тусгай албаны 500 ажилтан Кой-Таша тосгон дахь байрнаас нь баривчлахаар очсон ч нутгийн 2000 иргэн чулуу мод, автомат буу хэрэглэн эсэргүүцсэн билээ.

Хоёр удаа Атамбаевийн байрыг эзлэх гэж оролдсон ч чадаагүй. Нийт 56 хүн шархдаж, нэг цагдаагийн албан хаагч амиа алдсан.

Харин гурав дахь довтолгооноор Алмазбек Атамбаев тусгай албадад бууж өглөө. Одоо түүний талынхан Бишкек хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top