ТОЙМ: Трамп яагаад ГРЕНЛАНДЫГ худалдаж авахаар төлөвлөж байгаа вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Данид Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Доналд Трампыг зөвлөхүүдтэйгээ Гренланд улсыг эзэмших боломжийн талаар ярилцаж байгааг шүүмжилж байна. Радикал намын төлөөлөгч Мартин Лидегорд АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү санаа нь хаант улс доторх автономит бүсийг цэрэгжүүлэхэд заналхийлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлэв. Хариуд нь Гренландын Гадаад хэргийн яам энэ арал зарагдахгүй, харин бизнес эрхлэхэд нээлттэй гэж мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Гренланд нь Вашингтоны хувьд геополитикийн хувьд чухал ач холбогдолтой. Худалдаж авбал Цагаан ордон Хятад дахь бүс нутгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд цохилт өгөх аж. Гэхдээ шинжээчид АНУ нь уг арал дээр цэргээ аль хэдийн байрлуулсан тул худалдаж авах нь зохисгүй гэжээ.

Данийн автономит нутаг Гренландын Гадаад хэргийн яам АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг арлыг эзэмших боломжтой гэж үзэж байгаа тухай Америкийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Гренландын ГХЯ тус арал нь бизнесийн хамтын ажиллагаанд нээлттэй боловч газар нутгаа хэнд ч зарахгүй гэж мэдэгджээ. “Гренланд бол эрдэс баялаг, цэвэр ус, мөс, загас, далайн хоол, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр зэрэг асар их нөөцөөр баялаг бөгөөд энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ирээдүйтэй. Бид худалдахгүй, бизнес эрхлэхэд нээлттэй” гэж Гренландын Гадаад хэргийн яам “Твиттер” хуудсандаа мэдэгдэв.

Мөн Данийн зарим улстөрч “Энэ нь Гренландын хөгжилд хувь нэмэр оруулна гэж бодохгүй байна. Гренланд бол зарагдах боломжтой бараа биш. Дани үүнийг хийж чадахгүй” гэжээ.

Гренландад нийгмийн үнэт зүйл их, тухайлбал, тэнд үнэгүй боловсрол эзэмших эрхтэй аж. Хэрэв Америкийн үнэт зүйлс давамгайлж эхэлбэл уг зүйлүүд сүйрэх болно гэж Данийн улстөрчид үзэж байна. Парламентын гишүүн Майкл Оструп ч уг байр суурийг илэрхийлж байна. Тэрбээр “Твиттер” хуудсандаа “Газар нутгаа худалддаг үе өнгөрсөн, тийм хүмүүс хэдийнээ байхаа больсон” гэж жиргэжээ. Зарим улстөрч түүний мэдээг таатайгаар хүлээн авч, Данийн Ардын Намын төлөөлөгч Сорен Жесперсен АНУ-ын 50 мянган оршин суугчийг Дани руу явуулах санааг үнэхээр инээдтэй гэв. Тэрбээр “Трамп Гренландыг худалдаж авна гэж үнэхээр бодож байгаа бол энэ нь түүнийг галзуурсан гэсэн хамгийн сүүлийн нотолгоо юм” гэжээ. Данийн Ерөнхий сайд асан Ларс Локе Расмуссен болон Консерватив намын гишүүн Расмус Ярлов нарын үзэж буйгаар Гренландыг худалдах нь онолын хувьд ч боломжгүй зүйл аж. “Гайхамшигтай зүйлсийн дотроос энэ бол хамгийн гайхалтай нь. Энэ санааг зүгээр л март” гэж тэд хэлэв. Хариуд нь Радикал намын төлөөлөгч Мартин Лидегорд Трампын үйлдэл Гренландыг цэрэгжүүлэхэд хүргэж болзошгүйд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. “Энэ бол инээдэмтэй зүйл. Ерөнхийдөө энэ нь Гренландыг цэрэгжүүлэх эрсдэлтэй, гренландчуудын хувьд эрх чөлөө багатай болох аюул заналхийлж байгаа бөгөөд Данийн хувьд маш их алдагдал хүлээх болно гэдгийг дурдаагүй байна” гэж тэрбээр “Твиттер”-тээ бичжээ.

Өмнө нь “The Wall Street Journal”-д Трамп Гренландыг худалдаж авах санааг илэрхийлсэн, тэр АНУ Гренландыг эзэмших боломжтой эсэхийг зөвлөхүүдээсээ удаа дараа асуусан” гэсэн байв.

Хуучин санаа

Хоёр сая гаруй хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Гренландыг олж авах санааг өмнө нь АНУ-д хэлэлцэж байжээ. 1876 онд Төрийн департмент энэ боломжийг авч үзсэн бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн Дани улсад албан ёсны санал гаргасан боловч татгалзсан хариу өгчээ. Арлын төлөө Америкийн удирдагч 100 сая доллар өгөхөд бэлэн байв.

Москвагийн их сургуулийн шинжээч Андрей Сидоровын хэлснээр Гренланд нь АНУ-ын хувьд олон жилийн турш геополитикийн чухал ач холбогдолтой байжээ. “Гренланд нь Дэлхийн нэгдүгээр дайны үед цэргүүд, тоног төхөөрөмж, материалыг Европ руу дамжуулахад маш чухал газар байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед ч мөн адил нөхцөл байдал үүссэн. Арал нь Атлантын чиглэлийн гол цөм байсан юм” гэж тэрбээр “RТ” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдав.

Сүүлийн жилүүдэд Бээжин Гренланд дахь дэд бүтцийн төслүүдтэй холбогдохыг оролдож байна. Тодруулбал, Хятадын төрийн корпорац “China Communications Construction Company” нь гурван нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтад оролцохоор төлөвлөж байжээ. Үүнээс гадна газрын ховор элемент үйлдвэрлэх чиглэлээр Хятадын “Shenghe Resources Holding” компани ажилладаг аж.

Хэцүү журам

Гренланд улсыг эзэмших ажлыг хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч нарийн төвөгтэй журмаар явах шаардлагатай болно гэж шинжээчид дүгнэж байна.

“Онолын хувьд Доналд Трамп Дани улстай дипломат хэлэлцээ хийж, энэ асуудалд хандах хандлагыг нягталж үзэх хэрэгтэй. Дараа нь тэр Конгресст хандаж арлыг худалдан авах талаар яриа хэлэлцээ хийх зохих эрх мэдлийг авах хэрэгтэй болно” гэж Оросын шинжээч Сидоров тайлбарлав. Одоогийн байдлаар Трампын гол ажил бол 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялах явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top