“Манчестер Юнайтед”-ын довтлогч Уэйн Руни өөрийн твиттертээ толгойдоо үс суулгуулсан талаар ний нуугүй бичжээ. Рунид байгалиас өтгөн үс заяагаагүй. Тиймээс ч наснаасаа эрт үс халзарч байгаа нь нууц биш. Тэрээр 25 насандаа халзрахыг хүсээгүй тул үс суулгуулсан ажээ.
“Миний твиттерт бүртгэлтэй бүх хүнд ний нуугүй хэлэхэд би толгойдоо үс суулгуулсан. Үгүй бол 25 насандаа халзан болчих гээд байна шүү дээ. Одоогоор толгой бага зэрэг өвдөж л байна. Гэхдээ та бүхэн мөдхөн үр дүнг үзэх болно. Хэн нэг нь үсний маш сайн шампунь санал болгохгүй биз? Ха-ха” хэмээн тэрээр бичсэн байна.
HIIMORI.mn Р.Гэгээ
Сэтгэгдэл ( 0 )