Жүдо ДАШТ: 6 дахь өдрийн медальтнууд

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 31

Японы нийслэл Токио хотноо болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрийн барилдаанууд өчигдөр үргэлжилж дууслаа.

Өчигдөр эрэгтэй 100 кг, эмэгтэй 78 кг-ын барилдаанууд явагдаж, манай улсаас барилдсан Л.Отгонбаатар, О.Мөнхцэцэг нар эхний тойрогтоо ялагдсан билээ.

Энэ жилийн ДАШТ-д хэний ч тааварт багтаагүй бөхчүүд цахиур хагалж байгаа. Тэдний нэг Португалын Йорге Фонсека 100 кг-ын жинд түрүүллээ. Тав дахь удаагаа ДАШТ-д хүч өргөж байгаа Фонсека дэлхийн аваргаас анхныхаа медалийг зүүсэн юм. Энэ тэмцээний гол найдлага гэгдэж байсан Варлам Липартелиани, Эльмар Гасымов,  Нияз Ильясов нарын бөхчүүдийг тэр дараалан ялсан.

Эрэгтэй 100 кг

Жорж Фонсека (Португал)

Нияз Ильясов (ОХУ)

Микаэль Коррел (Голланд), Аарон Вольф (Япон)

Эмэгтэйчүүдийн 78 кг-д Францын Маделайна Малонга түрүүлсэн. Францын эмэгтэйчүүд ийнхүү гурван алтан медальтай боллоо. Финалд тэр Японы Хамада Шориг яллаа. Японы эмэгтэйчүүдийн хувьд  ДАШТ тун тааруухан үргэлжилж байна. Тэд таван жингийн финалд барилдаад ганц Абэ л түрүүлж чадсан билээ.

Эмэгтэй 78 кг

Мэделин Малонга (Франц)

Шори Хамада (Япон)

Майра Агуяр (Бразил), Лориана Кука (Косово)

Өнөөдөр хүнд жингүүдийн барилдаантай.

12.00 Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - +100 кг; Эмэгтэй - +78 кг.

18.00 Финал: Эрэгтэй - +100 кг; Эмэгтэй - +78 кг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүнс(64.119.21.21) 2019 оны 09 сарын 02

Монголын хөөрүү жүдо сөнөчлөө

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top