Улс орны нэрний утга: Австрали- “Үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг”

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

Афганистан - ”Upa-Ghana-Stan” гэсэн үгээс гаралтай Санскрит хэлээр бол энэ нь "олон омогийн нутаг” гэсэн утгатай гэнэ.

Албани – уулынханы газар нутаг. "Алб" хэмээх үгийн үндэс нь "цагаан" мөн "уул" гэсэн утга агуулна.

Алжир – нийслэл Алжир (Algiers) гэсэн үгнээс үүсэлтэй.

Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн үг.

Аргентин – латинаар бол "аргентум" гэдэг нь мөнгө гэсэн утгайтай. Худалдаачид аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/ хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр  Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж.

Азербайжан - "галт нутаг"

Бахама - испанийн "Baja Mar" ("гүн биш тэнгис") гэсэн үгнээс гаралтай

Бахрейн – арабаар "хоёр тэнгис".

Бангладеш – санскрит хэлээр бенгали гэсэн үг. Bangla нь бенгали хэлээр ярьдаг хүмүүсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гсэн утгайтай.

Бельги – кельтийн нэгэн омог болох Belgae гэсэн нэрнээс үүсэлтэй.

Бразили – нэгэн модны нэр.

Босни - “Босна” хэмээх голоор нэрлэгдсэн

Буркина-Фасо - "үнэнч хүмүүсийн газар нутаг"

Бурунди – “рунди хэлтэнгүүдийн эх нутаг”

Венгри - "олон арван омгийн нэгдэл".

Венесуэл - "бяцхан Венеци" гэсэн үгний товчилсон хэлбэр

Вьетнам - "өмнөдийн газар нутаг".

Гаити – Tainо омгийн индианчуудын хэлээр бол "өндөр уул" гэсэн утгатай

Гондурас – испан хэлний "гүн" гэсэн утгатай.

Египет - "Птаха бурханы гэгээн сүм"

Замби – Замбези хэмээх голын нэрнээсм үүсэлтэй.

Зимбабве - "чулуун байшин".

Индия – Инд голыг хүндэтгэн өгсөн хинди нэр

Индонези – грек хэлний “арал” гэсэн үгнээс гаралтай.

Ирак – эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын дунд" гэсэн утгатай. Тигр болон Евфрат голыг хэлж байна. 

Иран - "Aryans" буюу "эрх чөлөний эх орон” хэмээсэн утгатай.

Исланди - "мөсөн газар нутаг"

Коморын арал – араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны аралууд” гэсэн утгатай.

Коста-Рика - "баян эрэг" гэсэн испан үг.

Кувейт - араб хэлний  "Kut" гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “цайз” гэсэн утгай аж.

Ливан - еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.

Либери - лат. Liber гэдэг нь “эрх чөлөөтэй” гэсэн үг.

Лихтенштейн - "зөөлөн чулуу".

Люксембург - кельт хэлний ”Lucilem” - "бяцхан", герман хэлний ”burg” буюу "шигтгээ” гэсэн үгсээс бүтсэн нэр. “Бяцхан шигтгээ”.

Малайзи – “мalay-чуудын нутаг”.

Мальдив – санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь “арал” гэсэн утгатай.

Мальт -  финик хэлээр "оромж” гэсэн утгатай.

Марокко – Маракеш гэсэн хотын нэрнээс үүсэлтэй.

Микронези - грекээр "бяцхан арал”.

Намиби – “Намиб” цөлийн нэр. "Намиб" гэдэг нь “юу ч үгүй газар нутаг” гэсэн утгатай.

Нигер – нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь “Гир гол" гэсэн үг.

Нидерланд – германаар "доод газар".

Пакистан – холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн үгсийн товчилсон холбоос

Палестин – “булаан эзлэгчийн газар нутаг”. "Philistines" хэмээх еврей үгийн үндэс нь "булаан эзлэгч" гэсэн утгатай.

Польш - германы pоlen буюу “тал нутаг” гэсэн утгатай.

Сальвадор - "авралт"

Сингапур – санскрит хэлний Simhapura гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “арслангуудын хот” гэсэн утгатай.

Судан - араб хэлний Bilad as-Sudan гэсэн үгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".

Сьерра-Леон – “арслангуудын уулс”. Португаль нэр.

Таиланд - тай хэлээр "эрх чөлөөт газар нутаг”

Танзани - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.

Тимор – малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.

Филиппин - " Филипп хааны газар нутаг"

Франц - "франкуудын газар нутаг"

Швейцари – немец хэлэнд "Schweitz" гэдэг нь “намаг” гэсэн утгатай.

Швед - "Сви (Svea) хүмүүс".

Шри-Ланк - "гайхамшигтай арал" гэсэн санскрит үг.

Эфиоп - лат. хэлний "Aethiоpia" гэдэг нь “харуудын нутаг” гэсэн утгатай.

Ямайк – нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.

Япон - Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн үгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь “наран ургах зүгийн орон”

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
П.Уянга(202.179.11.42) 2013 оны 11 сарын 29

Миний нэрнийутгаучар

0  |  0
Top