Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор явган хүний зарим гарцуудыг цөөллөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 09 сарын 06

Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлжээ. Явган хүний ийм гарцууд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлгөөний эрчимд сөрөг нөлөөтэй байдаг байна.

Тухайлбал, Саппоро 21 дүгээр хороолол, 25 дугаар эмийн сан, ТБД андууд, Арслантай гүүр, Бөхийн өргөө, Хүнсний-1, Монгол Улсын консерватори зэрэг газруудын хэт ойрхон байрлалтайн улмаас замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлдэг тул зарим газрын явган хүний гарцыг нүүлгэн шилжүүлж, засах ажлыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар авто зам засвар арчлалтын компани хамтран хэрэгжүүлжээ.

Улаанбаатар хотод ойролцоогоор 400 гаруй явган хүний гарц байдаг ба  явган зорчигчийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан явган хүний гүүрэн болон нүхэн гарц 9, гэрлэн дохиотой явган хүний гарц 46 байдаг. Энэ нь нийт явган хүний гарцны 16 хувийг эзлэж байгаа юм гэж Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт инженерчлэлийн газар мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.197) 2019 оны 09 сарын 09

Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  0
Zochin (66.181.161.45) 2019 оны 09 сарын 07

Haha Garts l saad bolood bgaa l daa. Tenegtej baihaar Guuren garts ni haa toog nemeech ee

1  |  0
Иргэн .СХД(202.9.43.6) 2019 оны 09 сарын 07

УБИС-ын өмнөх нүхэн гарцыг засаж янзлаад ”МӨНГӨН ЗАВЬЯА” -ын урд дахь нүхэн гарц шиг болгож засварлаачээ .Авто замын- машины- эгнээ- гарцны- ”цагаан ” -будгийг будаж сэргээгээчээ . Эгнээний цагаан зураас ер харагдахгүй юм аа ,бүдгэрч арилсан байнаа . ЗЦГ -хаан

0  |  0
Зочин(66.181.183.39) 2019 оны 09 сарын 07

Тэнэгтэнэ, тэнэгтэнэ гэхэд үүнээс илүү яаж тэнэгтэх вэ дээ. Бусад улсад хүнээ эрхэмлэдэг, замын хөдөлгөөнд явган яваа хүнээ илүү эрхэмд үздэг. Бусад оронд явган хүний явах замыг аль болох богино байхаар зохицуулахын зэрэгцээ гарцанд хүн ойртож байвал жолооч машинаа зогсоож хүлээдэг байх юм. Гэтэл гарцны цагаан шугам дээр явж байхад зохиогоо хангилан давхиж ирээд дайрчих шахах юм.

3  |  0
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top