МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ: Хамтын ажиллагаатай орныхоо тоог 10-аар нэмлээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 09 сарын 08

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс 2019 оныг гадаад харилцааны жил болгон зарлаж, 20 гаруй оронд хэрэгжих "Медиа тур" төслийг санаачилсан билээ. Энэхүү төслийн хүрээнд Монголын сэтгүүлчид Бельгийн вант улс, ОХУ, БНХАУ, БНТурк улс, БНТунис улс, Белорусь зэрэг гадаадын улс оронд ажлын айлчлал, сурвалжлага хийж, тэдгээр орны сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт /2019.09.06/ гадаадын нийт 14 орны 32 сэтгүүлч манай улсад хуран чууллаа. Энэ үеэр тэрхүү 10 орон нь МСНЭ-тэй хамтын ажиллагааны гэрээ хэлцлийг байгуулсан юм. Өмнө нь Монголын сэтгүүлчид гадаадын улс оронд очиж хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулж ирсэн бол энэ удаад гадаадын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярын урилгаар Монголд чуулж МСНЭ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тухайлбал, Польшийн хэвлэл мэдээллийн холбоо, Арабын сэтгүүлчдийн холбоо, Африкийн сэтгүүлчдийн холбоо, Украйны сэтгүүлчдийн холбоо, Индонезийн цахим хэвлэл мэдээллийн холбоо, Казахстаны сэтгүүлчдийн холбоо, Кыргызстаны сэтгүүлчдийн холбоо, ОХУ-ын Хэвлэл мэдээллийн Холбоо, БН Халимаг улсын сэтгүүлчдийн холбоо, ОХУ-ын Эрхүү мужийн "Байкал" ашгийн бус байгууллага, БН Саха улсын сэтгүүлчдийн холбоо зэрэг гадаадын 10 орноор МСНЭ-ийн харилцаа өргөжин тэлсэн онцгой үйл явдал боллоо.

Энэхүү тэмдэглэлт үйл явдалтай давхцан хуримын ёслолоо хийж буй МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл үүнээс өмнө 12 гадаадын сэтгүүлчдийн байгууллагатай хамтын ажиллагаа тогтоогоод байсан бол өнөөдөр нийт 10 байгууллагатай хамтын ажиллагааны хэлэлцээр хийснээр гадаад харилцааны цар хүрээгээ даруй хоёр дахин нэмэгдүүлж чадлаа. Мөн хүний амьдралд ганцхан тохиох гал голомтоо бадраах хуримын ёслолоороо мэргэжил нэгт сэтгүүлч нөхдөө урьж эх орныхоо өв соёл, уламжлал, Монгол хуримын ёслолыг чадах чинээгээрээ дэлхийн 20 орчим оронд нэгэн зэрэг сурталчлах үүднээс бүхий л арга хэмжээг чухамхүү гадаадын зочид та бүхэндээ зориулж бэлтгэсэн юм шүү. Нэг үгээр өөрийн хуримаа улс орныхоо гадаад сурталчилгаанд "бэлэглэх"-ээр зорьсон" гэж санамж бичиг байгуулах ёслолыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Ийнхүү МСНЭ хамтын ажиллагаатай орнуудынхаа тоог 10-аар нэмлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэнцэрэн(122.201.23.91) 2019 оны 09 сарын 11

Эргүү хүүр шүүү хахахах

0  |  0
Цэрэн(202.21.127.175) 2019 оны 09 сарын 10

Энэ нэг тэнэг хар юм Мандахбаяр гэж монголын сэтгүүл зүйн салбараас зайлаач

0  |  0
хүн(64.119.21.177) 2019 оны 09 сарын 09

Яаж арван улс болоод бнаа? Оросын муж, субъектыг улс гэж тооцоод бгаа юм у?

0  |  0
matilda(197.234.221.197) 2019 оны 09 сарын 11

Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  1
eegii(202.126.88.39) 2019 оны 09 сарын 08

unind bgaa arisnuud yu yuniih bn vee

0  |  0
Top